Арслан цолны найр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд болно
2015-07-31

Ардын хувьсгалын 94 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 92 жилийн ойн аймгийн байр наадамд Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй 10 гаруй улсын цолтой бөх, Аймгийн арслан Д.Тангад, Б.Хишигбаатар тэргүүтэй 15 аймгийн арслан оролцсон 256 бөх зодоглосон байна.

Бөхийн барилдаан хурц ширүүхэн болж Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, "Хантайшир" дэвжээний бөх аймгийн харцага Тогтохмэндийн Сайханжаргал найм даван түрүүлж,  Аймгийн арслан цолны болзол хангасан.



Т.Сайханжаргал нь 2012 онд аймгийнхаа баяр наадамд 5 давж аймгийн начин, 2014 онд 6 давж аймгийн харцага цол хүртсэн бөгөөд энэ жил уран хурц барилдаан үзүүлэн барилдаж Аймгийн арслан цол хүртэн нутгийн ах дүүс, наадамчин олныг баясгасан учир Дэлгэр сумын удирдлага, иргэд, Нутгийн зөвлөл хамтран шинэ арслангийнхаа цолыг мялааж наймдугаар сарын 10-ны үеэр наадам зохион байгуулахаар болсон байна.

 

Дэлгэр сумаас Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Бүргэдээ төрсөн бөгөөд сүүлийн 62 жил аймгийн наадмын түрүү аваагүй учир нутгийн ард олон ийнхүү бэлгэшээж, шинэхэн Арсландаа хүндэтгэл үзүүлэх юм байна. Нутгийн зон олон нь аймгийн Арслан Т.Сайханжаргалыг удахгүй улсын цолонд хүрнэ гэж найдан хүлээж байна.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бат-Үүлтэй барьцаад наадам хийх гэж байна. Сайханбилэгийн үг ч нохой хуцахын дайтай болж дээ хөөрхий.
2015-08-01
davgaa:
Teneg buhchuuded odoo boliosoo emmeleg sirguuli
2015-08-01
davgaa:
Teneg buhchuuded odoo boliosoo emmeleg sirguuli
2015-08-01