АН-ын удирдлагууд 4:11 уулзалтаа Төрийн ордонд хийж, хамтарсан Засгийн газраас гарахаар шийдвэрлээд байгаагаа намын дарга Н.Алтанхуяг мэдэгдлээ. Гаргасан шийдвэрээ ҮЗХ-ны хурлаараа бүрэн баталгаажуулах аж.
Өчигдөр МАН-ын дарга, хамтарсан Засгийн газрын тэргүүн С.Батболд улстөржихгүйгээр үргэлжлүүлэн хамтран ажиллах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ч, АН ийнхүү зөрлөө.