“Чингис” бондыг зувчуулсан этгээд өршөөгдөх гээд байна уу

img

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.  Гишүүдийн асуултад Хуульзүйн сайд Д.Дорлигжав хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Энэ хуулийн зайлшгүй гарах шаардлага юу вэ? Нэг сайн идэж аваад дараагаар нь цайруулчихна гэсэн асуулга яваад байна. Шударгаар татвараа төлсөн нь хохирдог. Төлөөгүйг нь цайруулдаг. Хэдий хэмжээний нууж, хаасан татварын асуудал сөхөгдөж байна вэ? Зарчимгүй хандлагыг тогтоосон зүйл болж байгаа юм биш үү? Манай нийгэм сүүлийн 20-иод жил гаднын аль болох бүтэхгүй зүйлийг  туулдаг юм гээд өлгөн авч  байна.

 

-Хуулийн төсөл 2014 онд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн. Өмнөх Засгийн газрын үед өргөн баригдсан. Засгийн газар хэлэлцээд УИХ-ын шийдвэрийн дагуу өргөн мэдүүлж байгаа. Нийгэмд байгаа зүйлийг далд чигээр  нь үлдээхээр эдийн засгийн үүднээс ил болгох нь ач холбогдолтой гэж үзсэн.

 

УИХ-ын дэд дарга Л.Цог:

 

-Энэ хуулийн төслийг бид буцаасан. Дахин өргөн бариад байгаа нь далд агуулга байна.  Ээлжит бус чуулган хуралдсан нэг шалтгаан нь энэ байх. Шударгаар татвараа төлсөн нь хохирдог зүйл байж болохгүй. Эдийн засаг хямарсан гэж боддог байсан. Гэтэл одоо бодохоо больсон. Олон наадам, олон улсын хурал зохион байгуулах гэж байна. Хойтон АСЕМ-ийн хуралд 200 миллиард төгрөг зарцуулах гэж байна. 2007 онд бас л өршөөсөн. Татвар төлдөггүй хэдхэн том улс төрийн нөлөөнд байдаг компаниуд бий. Үүнийг бодолцох хэрэгтэй. Хариуцлагын асуудал байгаа шүү. Энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Үүнийг дагаад Өршөөлийн хууль явж байна.

 

УИХ-ын гишүүн А.Бакей:

 

-Энэ хууль батлагдсанаар хөрөнгөө сайн дураар ил болгох хүмүүс хэр олон байх вэ?

 

-2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сайн дураараа хөрөнгөө бүртгүүлж ил болгох шаардлагатай гэсэн хугацааг зааж өгсөн.

 

ТЕГ-ын дарга Н.Ариунсан:

 

-Ил тодын хуулийг батлах нь эдийн засгийн хямрал, компаниудын чадавхи суларч байгаатай холбоотой гаргасан. Маш их аж ахуйн нэгж өрийн сүлжээнд орсон. Гадаадын хөрөнгө оруулалт буурлаа. 2007 оны Өршөөлийн хуулиар 44 мянган аж ахуйн нэгж бүртгэлд орсон. Энэ үед улсын төсөв нэмэгдсэн.  Өнөөдрийн байдлаар 105 мянган аж ахуйн нэгж хамрагдаж байгаа. Хэдэн том компани өрөө цайруулах гэж байна гэж үзэж  болохгүй. Харин ч хэдэн том компани эдийн засгаа авч яваа. Энэ удаад ч татварыг ил болговол нэлээн том үр дүн гарна гэж харж байгаа. 37-41 хувийн далд эдийн засаг байна гэсэн судалгаа бий.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Эрүүгийн хариуцлагын тухай хуульд энэ талаар тусгасан. Гэтэл тусгай хууль гаргах гээд байдаг нь ямар учиртай вэ? Өршөөнө, уучилна гэдэг бол муу зүйл биш. Ялангуяа энгийн иргэд, бизнес эрхлэгчдийг өршөөж, уучлах нь муу зүйл биш. Харин энэ дотор “төрийн өндөр дээд албан тушаалтан, түүний гэр бүлийн хүмүүс энэ хуульд хамаарагдахгүй” гэж зааж өгч болохгүй юу?

 

-Энэ хуулийн төсөлд эрүүгийн заалт байхгүй.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Баялаг бүтээгчид аж ахуйн нэгжүүдийг дэмжих, туслах нь зүйтэй. Гэхдээ энэ далбаан дор ямар зүйл хийгдэх гээд байна вэ?  Чингис бондыг зувчуулсан, гаднын мөнгийг нааш цааш болгосон эрхмүүдийг нь өршөөх гээд байна.

 

-Нууцлал гэдэг нь хэн нэгний мөнгийг зарлаад байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Өршөөчихөөд араас нь баалахгүй. Тийм учраас өршөөгдсөн хүний эд хөрөнгийг нууцалж байна. Бас нотлох баримт болгохгүй гэж оруулсан.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Omoorch myy mtyhaig devergedet
2015-08-05
Зочин:
Tged boon boonoor ni idej zyvchyylaad orshoolion hyi gargyylj orshodood orshpoliin hyylu gargyyahiin tyl morooro shydarga ajlsa hiij bsan oorsdtbgo evlen negdeegyi enhbayr gyaig hyrtel avilgaliin etseg gej gytgej helmegdyyled daraa ni orshoiin gargaj oorsfpo orshogdoj argiig ertnee hiisen biz yag unendee jiriin urged ard tymen aj ahyu negj hymyyst hamaagyi shitgehed hamaatai tom idegch narig l orshooson hyyli batlah ni ldee dandaa l iim bsan an namiinhan dandaa nplohgyi bytehgyi.myy byhniig davan tyyldag jamtai gej oorsdiigoo
2015-08-05
Зочин:
Araas baalahgyi orshoogdson hynii ed horongiig helehgyi cj geh shig oorsdiigo nyyj orshoolgoh gej solior ch ogchoo byy davar yag jijig dynd b erhlehchid aj ahyigaa bodoj orshooj hragdaach hamag tom zeel tosol chingis bond geed l tomzeelyydig ideed zyvchyylsbyydaa l orshooh gej bgaa biz
2015-08-05
Irhen:
Jijig aj ahuin negj uud nuuj haah horongo baihgui.luivarchidad zoriulsan huuli shuu dee.
2015-08-05
Гэрэл:
Өршөөл үзүүлэх хүмүүсээ ялгаж салгах хэрэгтэй бх.жирийн иргэн бол өршөөгдөх ёстой гэж бодож бна.
2015-08-05