
АН-ын бүлэг Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг эсэргүүцэж өчигдөр байнгын хорооны хуралдааныг орхиж гарсан. Энэ хамтарсан Засгийн газраас АН гарах болсонтой холбоотой юу гэдэгт тус намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг тайлбар өглөө.
-УИХ-ын сонгуулийн хуулиар сонгууль болохоос зургаан сарын өмнөөс нийгмийн халамжийн болон бэлэн мөнгөний амлалт бүхий хууль батлахаас татгалзъя гэсэн. Сонгууль дуустал манай улсын халамж гал алдахгүй. Өчигдөр бөх шиг том биетэй нөхөр матрын нулимс унагаж эхэд урамшуулал өгөх ёстой гэж байсан. Бид хамтын бүтээлээрээ халамжийг хангалттай хийсэн. Монголын төрд ингэж хоноцын сэтгэлээр хандаж болохгүй. 2012 онд дэлхий дахинд их хярал болж магадгүй гэдгийг Дэлхийн банк, Олон улсын валютын сан анхааруулж байгаа. Тэгэхээр халамж цэцтэй, зорилтот байх ёстой гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ