Тэр юу хийв

img

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 27 настай Г.Дэнзэн гэдэг  залуу өлсгөлөн зарлаад хэд хонолоо. Хорихын эмч нар “Бие чинь дийлэхгүй ээ. Аминд халтай” гээд зөвшөөрөхгүй байхад зөрж өлсгөлөн зарласан тэрбээр хэд хэдэн шаардлага хууль, хяналтынханд тавьж буй юм. Тодруулбал, өөрийг нь гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхдаа цагдан хорих нэрээр ял эдлүүлж байгааг эсэргүүцэж байгаа. 80 хоног хорихдоо хоёр л удаа байцаалт авсан АТГ-ын мөрдөн байцаагч нарт “Хоёр удаа байцаалт авахад хоёр хоног хэрэгтэй. Зохиосон хэргээ нотолж чадахгүй болохоороо байцаалт ч авахгүйгээр мартаж байгаа чинь эрүүдэн шүүлт” гэсэн захидал явуулжээ. Бие нь өдрөөс өдөрт муудаж, эмнэлгийн орон дээр ухаан алдаж, дөрвөн мөч нь хөрөөд буй Г.Дэнзэн хоёр жилийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашиж явсан.

 

Г.Дэнзэнг мэдэх нэгний яриагаар тэрээр 15 настайдаа МУИС-ийн онолын математикийн ангийн оюутан болж элсчээ. Удалгүй ангиа сольж хэрэглээний математикч мэргэжил сонгосон байна. 19 настайдаа МУИС-ийг төгсчээ. Дүнгийн голч дөрөв, 96.4 хувьтай “А” үнэлгээтэй улаан дипломтой төгсөгч. Сургуулийнхаа урдаа барьдаг “гавал”-уудын нэг байж. Төгсөөд сургуульдаа багшилж байгаад 2012 оны сонгуулийн дараа урилгаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд томилогджээ. Төрийн ийм өндөр албан тушаал дээр улс төр байтугай төрийн албанд бараа сураггүй явсан залуу гэнэт гарч ирээд суучихав гэж хүмүүс гайхсан л байх. Гэхдээ тэдний гайхшралыг 25 настай Г.Дэнзэн хийсэн ажлаараа улам гайхшруулсан. Өнөөдрийн “хамгийн муу хүн” гэж цоллоод байгаа Г.Дэнзэн тэр үед ийм ажлуудыг шинээр хийжээ.

 

Манайхны сайн мэддэг “Засгийн газрын 11-11” төвийг Г.Дэнзэн санаачилсан. Өмнө нь иргэд санал, гомдлоо төрийн байгууллагад гаргах гэж дарга нарын үүд сахиж, нөгөөдүүл нь хүлээж авахгүй чирэгдүүлдэг байв. Азаар хүсэлтийг нь хүлээж авсан ч хариу өгдөггүй, хариугаа авахын тулд бас л даргын хаалга манадаг байсан. Энэ чирэгдлийг үгүй болгох үүднээс хэрэгжүүлсэн ажил Засгийн газрын 11-11 утас. Ийшээ утасдаж зуслангийн зам удаан засч байгааг, орцны хог цэвэрлэхгүй байгааг, гудамжны гэрэл өдөр унтрахгүй байгааг, багш нь сурагчаа зодож байгааг, цэцэрлэгийн эрхлэгч хандив авч байгааг, аймгийн Засаг дарга хамаатнаараа төрийн албыг дүүргэж байгааг, дарга нар авлига авч байгааг шууд Засгийн газарт мэдээлж болдог болсон. 11-11-т өгсөн мэдээллийг Засгийн газраас хариуцсан яам, агентлаг, байгууллага, алба, хэлтэс рүү хуваарилж, хаашаа хуваарилснаа, яаж шийдсэнээ иргэнд мэдэгддэг болсон. 11-11-тэй твиттер, фейсбүүкээр ч холбоо барьж болдог болсон.

 

Хэдхэн жилийн өмнө аймгийн удирдлагууд орон нутгийн асуудлаа шийдэхийн тулд Улаанбаатарт ирж Сангийн яамны нэг газрын дарга, мэргэжилтний үүд сахиж царайчилдаг байв. Ингэхдээ томилолт бичүүлж, зочид буудал, унаа, хоолны мөнгө гаргуулж ихэд чирэгдэл болдог байлаа. Цаг хугацаа мөнгө үрсэн энэ тогтолцоог Г.Дэнзэн өөрчилж, “Цахим хурал” бий болгосон. Үүний үр дүнд аймгийн удирдлагууд асуудлаа шууд Ерөнхий сайд, Засгийн газрын нэг гишүүнд уламжилдаг болсон. Ерөнхий сайд ч интернэтээр нүүр нүүрээ харж байгаад үүрэг, чиглэл өгдөг болсон. Шинэчлэлийн Засгийн газрын үед хэрэгжиж байсан энэхүү шийдлийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар үргэлжлүүлэн хэрэглэж байна. Ерөнхий сайд болох сайдууд орон нутгийн удирдлагуудтай зардал гаргахгүйгээр цахимаар шуурхай хуралддаг болсон.

 

Ерөнхий сайдын “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” нэртэй яам, агентлагийн удирдлагуудтай тогтмол хийдэг цахим хурал бас бий. Санааг нь гаргаж, хэрэгжүүлсэн хүн нь мөн л Г.Дэнзэн. Ерөнхий сайд яам, агентлагийн удирдлагуудтай олон нийтийн өмнө цахимаар хурал хийж, болж бүтэж байгаа ажлыг нь сайшааж, болохгүй байгаа ажлаа сайжруулах чиглэлийг өгдөг болсон. Цаг хугацаа, хөрөнгө хэмнэсэн энэ шийдлийг МХЕГ, УЕПГ, ШЕЗ, ЭМСЯ ч нэвтрүүлж, орон нутагтай интернэтээр холбогдож царай царайгаа харж байгаад хуралддаг, асуудал шийддэг болоод байна.

 

Г.Дэнзэнг хорих, албан тушаалаас нь зайлуулах хэмжээнд өндрөө авсан улс төрийн шалтгаан олон байсан. Гэнэт гарч ирсэн залуу төр, засгийн хэмжээнд бугшсан томоохон зөрчлүүдийг илчилж, хууль хяналтынхнаар шалгуулчихсан юм. Нэг ёсондоо өөртөө маш олон өстөн хураасан гэхүү дээ. Заримаас нь дурдая.

 

Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар 2014 оны төсвийг “Авлигажсан төсөв” гэж дуугарсан. Төсөв жилийн жилд авлигажиж, татвар төлөгчдийн мөнгийг жил бүр хууль бусаар залгиж байсныг Г.Дэнзэн төсөвт судалгаа хийгээд гаргаж ирсэн юм. Тэрээр энэ талаар, “Дуусаагүй барилгын жагсаалтыг улсын хэмжээнд гаргаж үзэхэд тухайн үед 133 объект байсан. Тэр бүгдэд шалгалт оруулахад маш олон зөрчил гарсан. 2009 онд төсөвт өртөг нь 800 сая төгрөгөөр эхэлсэн сургуулийн барилга дараа жил нь дуусдаггүй. Тэгсэн хэрнээ санхүү, эдийн засгийн хүндрэлээс боллоо гээд төсөвт өртөг нь 1.5 тэрбум болоод батлагдсан байх жишээтэй. Дараа жил нь дахиад л ямар нэгэн шалтгаанаар төсөвт өртөг нь нэмэгддэг байсан. Ингэж төсвөөс хумсалдаг үйлдлийг зогсоож, өмнө батлагдсан төсөвтөө тааруулж хий гэдэг чиглэлийг өгүүлсэн. Яг ийм байдал замын ажлууд дээр давтагдаж байсан. Ажлаа дуусгаагүй хэрнээ жил бүр үнийн дүнгээ нэмүүлдэг. Зарим тендерт ялсан компани ажлаа дуусгаагүй мөртлөө санхүүжилтээ аваад байдаг зөрчлүүд илэрсэн” гэжээ.

 

Тэрбээр мөн “Төрийн банкны ТУЗ-ийн гишүүдийн хэрэг”-ийг гэрэлд цохиулж байв. Төрийн банкинд аудит, санхүүгийн шалгалт явуулахад ТУЗ-ийн гишүүд нь хууль зөрчин өөрсдийгөө тэрбум төгрөгөөр шагначихсан байв. УМБГ-ынхан Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Отгонбилэг, дэд захирал Ө.Гантөр, ТУЗ-ийн дарга Т.Очирхүү, ТУЗ-ийн гишүүн Ш.Солонго, Г.Баясгалан, Б.Батбаяр, Б.Ганбат, Б.Гэрэлмаа, Л.Зориг, Л.Ганбат нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн юмдаг. Алдагдалтай ажиллаж ирсэн Төрийн банкийг ашигтай ажилласан мэтээр тайлан гаргаж, өөрсдийгөө шагнасан эдгээр төрийн албан хаагчдад эрүүгийн хариуцлага тооцоогүй. Учир нь тэд, тэрбум төгрөгийн хохирлоо өөрсдөө барагдуулж, ажлаасаа чөлөөлөгдсөн учраас прокурорын шатанд хэргийг хаажээ.

 

Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалаараа “Эрдэнэс Тавантолгой компанийн ТУЗ-ийн даргаар долоон сар орчим ажилласан. Түүнийг очиход “Эрдэнэс Тавантолгой” 350 сая ам.долларын зээл аваад ард иргэдэд тараачихсан. Компани нэлээд алдагдалтай санхүүгийн хүнд үе байжээ. Ийм учраас Г.Дэнзэн зардлыг хэмнэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тэр үед “Эрдэнэс Тавантолгой” хоёр гадаад захиралтай. Тэд нь жилдээ 300 сая төгрөгийн цалин авч, сарын зургаан сая, жилийн 72 сая төгрөгөөр Зайсанд орон сууц хөлсөлж амьдардаг байж. Түүнчлэн эхнэр хүүхэдтэйгээ жилд 2-3 удаа гадаадад зорчих зардлаа “Эрдэнэс Тавантолгой”-гоос гаргуулдаг байжээ. Иймэрхүү гаж тогтолцоотой байсныг нь Г.Дэнзэн засахын тулд хоёр захирлыг нь орон тоогоор цомхотгоход удирдах бүрэлдэхүүний зардал 60 гаруй хувиар багассан байх жишээтэй.

 

Ингэж өөрийг нь “Энэ хүүхэд ч дээ” гэж басаж байсан дарга, даамлуудад Г.Дэнзэн ингэж залуу хүний эрч хүч, зоригийг харуулсан юм. Өнөөдрийн хамгийн муугаар хэлүүлж байгаа Г.Дэнзэн ажлаа өгөх хүртлээ иймэрхүү ажлыг хийжээ. Ер нь манайханд нэг муухай зан байдаг. Залуу үедээ итгэдэггүй. Өөрсдөө мэдлэг, боловсрол, чадвараараа дийлэхгүй байж залуучуудаа нухчин дарах гэж насаараа түрий барьж дээр нь гарахыг оролддог байдал. Залуу үедээ зайгаа тавьж өгдөггүй, тэднийг басамжилж, “Чи бол ямар ч туршлагагүй” гэж мэдрүүлэхийг оролддог явдал. Үүнийг тэс цохиж гарч ирсэн нь Г.Дэнзэн юм. Олон жил төрд бугласан, ашиг сонирхол, улс төр, бизнесийнхний халаасанд ороод байсан албан тушаалтнуудын хийгээгүйг тэр хийчихсэн юм. Төрийн удирдах албан тушаалд заавал 35-аас дээш насны хүн ажиллах ёстой. Тэр нь заавал улс төр, төрийн албанд дарга хийж явсан байх ёстой гэсэн бичигдээгүй хуулийг тэр цохиод гараад ирсэн. Өөрөө улс төр, бизнес, бүлэглэлийн ашиг сонирхолгүй учраас буруу зүйлийн эсрэг дуугарч чадсан ийм залуу.

 

Энэ мэтээр танил намтаргүй залуу гэнэт гарч ирээд албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдлийг санхүүгийн шалгалтаар илрүүлж, хариуцлага тооцоод ирсэн нь хүмүүст таалагдаагүй бололтой. Г.Дэнзэн анхны зөрчлөө илрүүлсэн цагаас нь эхлээд түүнийг хэл ам тойрч эргэв. Түүнийг албан тушаалаас нь зайлуулахгүй бол өөрсдөө балрах юм байна гэдгээ мэдсэн биз. Энэ бол өнөөдөр түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаагийн шалтгаан. Удаан шалгасан хэргээ нотолж чадахгүй, чадахгүй болохоороо цагдан хорихоос өөрийг чадахгүй байгаа АТГ-ынхны харгис үйлдэл өнөөдөр Г.Дэнзэнгийн амь насыг ч авч магадгүй байна.

 

Монголчууд чих худал, нүд үнэн гэж ярьдаг. Худал мэдээллийг зориуд цацдаг учраас сонссондоо биш, үзсэндээ итгэ гэж байгаа юм. Ардчилал, боловсрол үнэт зүйл болсон нийгэмд баримт нотолгоо, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт л итгэ гэж байгаа юм. Хүмүүс зохион бичлэг, хов жив бичдэг шар сонин уншихаа больсон шиг. Хүмүүсийн эрх зүйт ухамсар, боловсролын төвшин нэмэгдэж буйг дагаад хүмүүс чихэндээ биш нүдэндээ итгэж байна. Ромбу гаригтай холбоотой тогтоодог хүн, биеэсээ гал гаргадаг эмэгтэй байдаг гэдгийг хэвлэлээс сонсч итгэдэг байсан монголчууд одоо өөрчлөгдсөн. Хуулийн байгууллагын үгэнд ч эргэлзэж мэддэг болсон. Өөрөөр хэлбэл, чихээр нь итгүүлэх арга барил хоцрогджээ. Г.Дэнзэн албан тушаалаа урвуулж улсад хохирол учруулсан гэмт хэрэгтэн мэтээр АТГ-ынхан зарлаж байсан. Шүүхээр гэм бурууг нь нотлох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцдоггүй. Яг энэ зарчмаар Г.Дэнзэн өнөөдөр буруугүйгээр барахгүй шоронд хоригдох ёсгүй. Гэтэл АТГ-ынхан хоёрхон удаа байцаалт авахын тулд түүнийг 80 гаруй хоног хориулчихлаа.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-17
Зочин:
Harin tegeed l Denzen mini demiidee gj helsiinshdee
2015-08-13
jjjj:
idej duussan bol uhvel taarna
2015-08-13
Зочин:
Овоо босгоогүй бол шаазгай суухгүй шүү дээ. Шалгах асуудалтай зүйл байгаа болоод шалгаж байгаа байлгүйдээ. Одоо үед заавал өөрийг байцааж өөрөөр хүлээлгэх шаардлагагүй бусад баримтаар нь нотлох ёстой юм биш үү. Сайн юм хийлээ гээд гэмт хэрэг үйлдснийг өршөөдөг хууль байхгүй байхаа
2015-08-13
zochin:
tolgoigoo buruu ymand ashiglajdee.nogooduul ni tolgoig ni ashiglaj baigaad oshgilohguiyu.hairan tolgoi uls orniihoo hogjild ashgilsan bol.
2015-08-13
Зочин 111:
АТГ ер нь шулуухан хэлхэд олигархуудын бууны ноход шүү дээ. Эзэн нь тушаасан л бол дайрч унагаагаад хазаад авдаг. Нэг зууснаа тавина ч гэж байхгүй л дээ. Хуучин Ардчилагчид одоо болимоор юм даа бие биенээ хэмлэж дайрч доромжилж нэгнээ алж талж дуусдаггүй л юм байхдаа. 1996 оны сонгуулиас хойш Ардчилал эхлээд хичнээн хүн цаг бусаар үхэв хичнээн нь торны цаана оров доо. Цаг бусаар өнгөрнө гэдэг нь их сэжигтэйгээр алуулна гэсэн үг шүү. Энэ Ардчилагчид нэгэнт л Хятадын мэдэлд орж уусаж сүйрч дуусхаас цааш яадгийн идээд уугаад нэгэн биеийн жаргалыг эдлээд үр удамдаа баталгаатай хөрөнгө үлдээгээд дуусья гэж боддог юм болхоороо Монголынхоо ирээдүйг үл хайхран эд мөнгө эрх мэдлийн төлөө ингэтлээ алалдан тэмцэлддэг юм болов уу. Тэд одоо ямар Монголыг бүтээж байна гээч. Бөөн тархиа угаалгасан уугуул иргэдтэй гаднаас бөөн бөөнөөрөө орж ирсэн өөрсдөд нь үнэнчээр зүтгэдэг цагаач иргэдтэй Хятадын албан бус муж улсыг бүтээж байна. Цагаачууд нь ихэнх нь мэдээж хятадууд , Азийн савангийн дуурийн өлг
2015-08-12
zochin:
Muusain luivarchidiin gar hul bolj hohirloo doo . Munguur tsutgaj bgaad zaluu huniig allaa . Gehdee unen zuviig yalgah l heregtei . Zuv zuil hiisen ch buruug ni tsairuulah yosgui l dee . Shudargaar l shiideh heregtei . Zaluuchuud ch medej av
2015-08-12
Зочин:
Авилгачийг өмөөрч хэрхэвч болохгүй шорондоо л байж байг
2015-08-12
Зочин:
Авилгачийг өмөөрч хэрхэвч болохгүй шорондоо л байж байг
2015-08-12
irgen:
Denzen uneheer chadaltai zaluu gej sonsson shuu. Bagaasaa matematikiin olimpiadad 1-r bair abdag. Ter buu hel angi algasadag bsan gesen. Ene IQ Mongol ashiglah heregteishdee
2015-08-12
ахмед:
Ер нь манай АТГ бол улстєрийн байгууллага шїї дээ.Ард нь Элбэгбалай суугаад улс тєрийн дайсануудаа намнадаг.АТГ-ийн хїчинд ерєнхийлєгчийн эрх мэдэл єссєн шїї дээ.Шїїх шийдээгїй хэргийг АТГ урд єдєр нь мэдээлэл хийж хийчихсэн хэрэг мэт тайлбарлдаг.Дэнзэн ч гэ Дэнзэн шїї дээ.Таарсан таар шуудайнууд
2015-08-12
irgen:
Denzengiin hereg 80 honogt bitgii hel 8 jild ch ilrehgui. Altanhyag tord bgaa tsagt ene olnii nuden deer hun alsan ch gemgui garna ter nohor ni amia horolson ner zuugeed. Altanhyagtan bolon busad uls toriig namag shalbaag bolgoj bgaa nohduudiig butdiig ni ner mor tsevrelj bj mongoliin uls tor tungalag bolno. Iim shiidver garch bgaad gaihah zuil alga
2015-08-12
zochih:
olon muu muuhai ym hiisendee ene denzen ard ni olon aul baigaa
2015-08-12
Зочин:
Ah ni saad bolood bgaa biz
2015-08-12
zochin:
Ene uls turchid uursdii ni ilchlene gexes aij barij xoriod bgaa.Tesch bgd garch ired ixig xiigerei.xelex vg alga bnada.ard tvmen yasan xvltsengvi yum be.
2015-08-12
Зочин:
зүгээргүй л байсан байх даа гэж байгаад л Чойном, Эрдэнэ, Нацагдорж мэтийн найрагчдаа хилсээр хэлмэгдүүлж байсан улс даа. Маргааш зүгээргүй байсан даа гээд өөрийг чинь яллаж, өөрийг чинь шоронд хийж, өөрийг чинь цаазлах ч юм бил үү хэн мэдлээ. Зүгээр байгаагүй, Авилгалтай тэмцэж байна гэсэн нэрийн дор 2009 оноос хойш улс төрийн асар их хэлмэгдүүлэлт боллоо. Итгэхгүй байгаа хүмүүс өөрсөд дээр нь ирэхээр л итгэнэ дээ. Тэр үед чамайг таныг өмөөрөх хүн гарахгүй л байх даа харин ч одоо байгаа зарим хүмүүс шиг наадах аа алаад өг, шоронд нь хий, гэж орилох хэлмэгдүүлэлтийн гар хөл болсон хүмүүсийн их болж өөррүү чинь дайрах биз.
2015-08-12
Зочин:
Манайд байгаа авилгал, мөнгө угаалт, эдийн засгийн хэргүүд үнэндээ хэт хардсан байдлаас л үүдсэн болохоор биш баталгаа нотолгоо үнэхээр, огтоос байхгүй байгаад л байгаа юм. Эсвэл энэ хүмүүс үнэхээр мэргэжилийн түвшинд идэж уусан, үгүй бол огт мөнгө идэж уугаагүй хүмүүсийг улс төрийн шаардлагааар хэлмэгдүүлж зайлшгүй ял өгөх болохоороо албан тушаалдаа хайнга хадсан гэх хөгийн хэн ч эсэргүүцэж баталж чадахгүй зүйлчлэлээр ялладаг болоод удаж байна даа. Даанч хүмүүс баталгаа нотолгоогүй хэргүүдийн талаар шар сонингоос сонссон мэдээллээрээ хандаж хүн гүтгэх, хүн хэлмэгдүүлэх ажилд хошуу хуруугаа их сайн дүрцгээж байна. Нүгэл болно доо. Өөрсдөө ч гэсэн хэлмэгдээд нэг өдөр шоронд сууж байхыг хэн мэдлээ. Манайхан чинь зүгээр хүнийг хорьдоггүй юм аа гэж мэдэмхийрэх дуртай гэтэл зүгээргүй байсан болоод л Данзан, Бодоогоо алж, зүгээргүй хүн гэж хардаж байгаад л Цэдэнбал, Чойбалсангаа цөллөгт явуулж, зүгээргүй л байсан байх даа гэж байгаад л Чойном, Эрдэнэ, Нацагдорж мэтийн найрагчдаа хилсээр хэл
2015-08-12
Уншаад үзээрээ:
Өршөөлийн хууль бол ХОХИРОЛГҮЙ, ГОМДОЛГҮЙ, анх удаагаа үйлдэгдсэн, хөнгөн, хүндэвтэр хэрэгтэй хүмүүст үйлчилнэ. Авилгалын хэрэгтнүүдэд үйлчлэхгүй. Гэвч ягаад эдгээр алдартай авилгач, албан тушаал ашиглагч, мөнгө угаагч хүмүүст өршөөлийн хууль үйлчлэх гээд байна вэ? Энэ хүмүүсийн яллагдсан 263 гэдэг зүйл заалт бол төрийн албан хаагч албан тушаалдаа хайнга хандсан гэдэг зүйл заалт байгаа. АВИЛГАЛ, АЛБАН ТУШААЛ, МӨНГӨ ИДЭЖ УУСАН нь нотлогддоггүй хүмүүст заавал ял өгөхийн тулд албан тушаалдаа хайнга хандсан гэдэг энэ зүйл заалтыг ашиглан ял өгдөг. Тэгэхээр авилгал биш, мөнгө идэж уусан, угаасан биш заалт учир эдгээр хүмүүст өршөөлийн хууль үйлчлэх нь аргагүй. Эдгээр хүмүүсийг мөнгө идсэн гэж барьж, олон нийтэд авилгачин зарлан тунхаглаж нэр хүндэд нь бүдүүлгээр халдчихаад дараа нь гэм буруутайг нь тогтоож чаддаггүй. Ингээд арга буюу зүйл заалтыг нь өөрчилж өөр зүйлчлэлээр хорьдог. Энэ бол хэлмэгдүүлэлтийн нэг шинж. АТГ, УМБГ, Прокурор үнэндээ хүмүүсийг хэлмэгдүүлж буйг үүгээр харж болно.
2015-08-12
80 ХОНОГ БОЛ ХАНГАЛТТАЙ ХУГАЦАА:
ӨДИЙД ИЛЭРВЭЛ ИЛЭРХЭЭР БОЛСОН ХЭРЭГ Ш ДЭЭ. ХОРЬСОН ХУГАЦАА НЬ 80 ХОНОГ БОЛОХООС МӨРДӨЖ БАЙЦААЖ ЭХЭЛСЭН ХУГАЦАА БОЛ БҮР Л УРТ БАЙГАА ДАА. ЭНЭ ЗАЛУУГИЙН ХЭРГИЙН ТАЛААР НОТЛОХ БАРИМТ МЭДЭЭ СЭЛТ БАЙГАА БОЛ ХЭН Ч ХАМААГҮЙ АТГ-Д ОЧИЖ МЭДҮҮЛЭГ ӨГӨӨСЭЙ. ҮГҮЙ БОЛ ДУУГАЙ БАЙЖ ХҮН ХЭЛМЭГДҮҮЛЭХ АЖИЛД ХУРУУ ХОШУУГАА НЭМРЭЛЭХГҮЙ БАЙВАЛ САЙНСАН. ЭНЭ БАЙДЛААРАА БОЛ АТГ МАРГААШ Ч ТАНЫГ БАРЬЖ ХОРЬЖ ХЭЛМЭГДҮҮЛЭХЭД ГАЙХАХ ЮМ АЛГА. ТЭР ҮЕД ХЭН Ч ТАНЫ ТӨЛӨӨ ДУУГАРАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.
2015-08-12
Зочин:
Ингэжил таарна.энэ залууг гаргаачээ!!! Хайран ондор боловсролтой залуу хучин.залуу хунийг итгэл сэтгэлийг хосордууллээ. Энэ хариуцлагыг Алтанхуяг хулээх хэрэгтэй. Дэнзэн охиноос нь салаачээ!!!!!
2015-08-12
зочин:
Дэнзэнг буруутайг 80 хоногт баталж чадахгүй бол ажлаа өгөөд наадахаа сулла. Анхны лам ногоон малгайтад баригдаад явахад бусад нь салтаагаараа шороо цацаж нулимж байсан юм гэсэн харин өөрийг нь аваад явахад эргэн тйоронд нь хүн байгаагүй юм гэсэн . Манайхан хүний мууд дуртай оцойгоод сууж байгаа цөөвөр чоно шиг болжээ
2015-08-12
deegii:
Altanhyagiin tuslahiin biye muydsan, zovlohiin biye muudsan, ohin ni jirmesen hergees multarsan, odoo hurgenii biye muuchij genee hogiin onigoo shig yumaa zugeer l yal zavishig arga altanhuyagtanguud hudlaa emnelgiin bichgeer yal zavishihad mergeshij bndaa. Mongolin tor heregtenii omno huchguidej sulidaand orjee. Ene bdlarai udahgui mongol uls mohnoo! Orovdoltein
2015-08-12