Завхан аймаг руу орох, гарах хөдөлгөөний хязгаарлалаа

img

Завхан аймгийн Улиастай сумын иргэн 18 настай  Б энэ сарын 13-нд 2 тарвага агнаж, аймгийн төвд оруулан гэртээ чанаж идэх үед баруун хөлөндөө бүүргэнд хазуулжээ. Хөл нь шархалж хавдсан тул мөн сарын 16-нд Аймгийн БГХӨСТ-д өөрөө ирж үзүүлсэн.  Урьдчилсан байдлаар булчирхай хэлбэрийн тарваган тахал байж болзошгүй гэж үзэн аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байна. Аймгийн онцгой комисс хуралдаж 3 хоногийн хугацаатай /шинжилгээний хариу гарах хүртэл/ аймгийн төв рүү орох, төвөөс гарах хөдөлгөөнийг зогсоосон. Нэгдүгээр хавьталтай 4 /Б-гийн аав, ээж, эгч болон анх үзсэн эмч/ хүнийг гэрт нь өрхийн эмчийн хяналтанд байлгаж,  2 дугаар хавьтлын 44 хүнийг тогтоож үзлэгт хамруулсан.  Одоогоор шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ