Нийтийн тээврийн шинэ чиглэл

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчлэл маргаашнаас эхэлнэ. 18.7 метр урттай угсраа автобус нийтийн тээвэрт үйлчилнэ. Эдгээр автобус нь Энхтайваны өргөн чөлөө буюу 5 шарын автобусны буудлаас Офицеруудын ордон хүртэл явах юм.
Ийнхүү шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах юм байна. Тэдгээрт 20 угсраа, 40 тролейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус багтжээ.
Нийтийн тээврийн одоогийн сүлжээг хэрхэн шинэчлэн төлөвлөснийг хүргэж байна.
1. Тойргоор явах чиглэл
Энэ таван тойрог чиглэлд 80 их багтаамжийн автобус үйлчилнэ.
2. Тууш чиглэл
Тууш буюу хотын баруун зүүн хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/, хэвтээ тэнхлэг /авто зам/ дагуу үйлчлэх 7 чиглэлд 170 их багтаамжийн автобус, тролейбус үйлчлэх ба 20 нь угсраа автобус байна.
3. Босоо чиглэл
Тууш буюу хотын хойд урд хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ босоо тэнхлэг дагуу үйлчлэх 4 чиглэлд 72 их багтаамжийн автобус
4.Богино эргэлт
Богино эргэлтийн буюу хотын алслагдсан баруун хэсгийн иргэдийг 5 шар, Саппоро хүртэл, зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр үйлчлэх 6 чиглэлд 52 их багтаамжийн автобус үйлчилнэ.
5. Хот орчим
Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох, Баруун түрүү гэх 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус явахаас 30 нь дунд багтаамжийн автобус байна.
6. Бусад
Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 автобус үйлчлэх юм байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ