Хувьцаа нэг бүрийг 1,385 төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргажээ

img

Санхүүгийн Зохицуулах Хорооны  401 тоот тогтоолоор "Хэрэглээ  импекс" ХК-ийн нийт гаргасан 53,000 ширхэг хувьцааны 69,86 хувь буюу 37,031 ширхэг хувьцааг нэгдмэл сонирхолтойгоор "Экспонинциал фанд менежмент" ХХК, иргэн Б.Болдбаатар нар эзэмшдэг ба бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа хувьцаа нэг бүрийг 1,385 /нэг мянга гурван зуун наян таван төгрөг/-өөс доошгүй үнээр худалдан авахаар тендер санал гаргажээ. Хүчинтэй хугацааг 2011 оны 12-р сарын 18-ны өдрөөс эхлэн 60 хоногоор тогтоосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ