Хамтарсан Засгийн газраас гарах мэдэгдэл

img

Хэдхэн цагийн өмнө хамтарсан Засгийн газраас гарах болсон тухайгаа зарласан АН-ын дарга, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтэлж байна. “УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа сонгууль будилаантай болсон гэдгээс үүдэлтэйгээр долдугаар сарын 1-ний үйл явдал болж таван хүний амь нас үрэгдсэн хар үйл явдал болсон. Үүний дараа Монгол Улс улс төрийн хувьд сөргөлдөөнтэй байдлаар цааш явах юм бол яах вэ гэсэн асуултын тэмдэг дээр очсон. Энэ үед АН тодорхой хэмжээгээр ухаалаг шийдвэр гаргаж хамтарсан Засгийн газарт орж ард иргэдийнхээ ахуй амьжиргааг дээшлүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэе гэсэн шийдвэрийг ҮЗХ гаргаад гурван жил дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Хамтарснаараа бид тодорхой зүйлүүдийг хийж чадсан. Юу юу хийж чадсан юм бэ гэвэл хамтарснаараа улс төрийн тогтвортой байдлыг сайн хадгалж чадлаа. Хамтарсанаараа дэлхий нийтэд томоохон гамшиг авчирсан эдийн засгийн хямралыг харьцангуй гарз хохирол багатайгаар даван туулж чадсан. Олон жил дуншиж , чөдөр дэгээ болж байсан уул уурхайн салбар, Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөөнд оруулж улс орны эрчимтэй эдийн засгийн хөгжлийн суурийг тавьж чадлаа. Жижиг, дунд үйлдвэр,болон үйлдвэрлэлийн асуудлаар томоохон ажлууд эхлүүлж чадлаа. АН хамтарсан Засгийн газарт орж ажилласнаараа өөртөө оногдсон түүхэн үүргийг хариуцлагатай, нэр төртэй хийж чадсан гэж би АН-ын даргын хувьд үзэж байгаа юм. Одоо 2012 он гарлаа. Энэ бол нэлээд онцлогтой жил. УИХ, орон нутгийн сонгууль зургадугаар сард хамтдаа болох ёстой. Энэ сонгуульд АН тусдаа, МАН тусдаа орно. Тус тусын үзэл баримтлал, ойрын дөрвөн жилд, магадгүй АН-ын санаачилсан ойрын найман жилийн хугацаанд монгол хүнээ хөгжүүлэх, улс орныхоо хөгжлийг яаж төсөөлж байгаа, болохгүй ямар асуудлыг яаж шийдвэрлэх талаараа тус тусдаа мөрийн хөтөлбөр гаргаж сонгуульд оролцоно. АН хамтарсан Засгийн газарт орсон үүргээ хангалттай сайн гүйцэтгэсэн учир УИХ-ын сонгуульд ард иргэдэд ойлгомжтой байдлаар орохын тулд Засгийн газраас гарах нь зөв гэж би намын даргын хувьд үзэж байгаа юм. Ойрын үед ҮЗХ-ны хурлыг зарлан хуралдуулж энэ асуудлыг эцэслэн шийднэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Алтанхуягын шийдвэр ардчилсан намын шийдвэр биш шүү дээ? Ардчилсан намын удирдах зөвлөл энэ асуудал дээр ихээхэн хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна. Үхрийн сүүлэн дээр хутга гэдэг. Улс орныхоо эрх ашиг,намынхаа нэр хүндийг бодно биз дээ? Хэрэв хамтарсан засгийн газраас гарах рэж байгаа бол гарах болсон үндэслэлээ маш тодорхой гаргах хэрэгтэй.
2012-01-08
kk
2012-01-06
юм юм болно оо, ман чи баярлах болоогүй. монголчууд аа, одоо гайхаж бгаа ч гарах үр дүн маш сонирхолтой бх болно. мэргэн ухаандаа тунгаан харж бай.
2012-01-06
ardchilsan nam gej mongold yu hiisen yum be erno ardchilalig bii bolgoson l gedeg odoo mongol ornii amidral erno yamar bn ardiiiin aluurchinguud
2012-01-05
Ардчилсан гэдэг нэрний цаана энэ намд АПУ, Женко, Бодь групп зэрэг хэдхэн том олигархиуд нуугдаж байна
2012-01-05
Ямбыг нь эдэлсэн бол ялыг нь ч гэсэн үүрэх ёстой. Ардчилсан нам засгийн эрх барих хариуцлагагүй, тулхгүй нам гэдгээ харууллаа
2012-01-05
Ардчилсан нам 4 жил төр барьсан хариуцлагаасаа зугтаж байна
2012-01-05
Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг болж байх шив энэ АН
2012-01-05
Монгол улсын дотоодын хямралч яахав. Тэр үед дэлхий нийтийн шинжтэй Америкаас эхэлсэн хямрал Ази тивд нүүрлэж байлаа. Тухайн үед Монгол улс дотоододоо хямраад дайн тулааны шинжтэй байх үед таарсан бол сүйд болох байсан байх шүү. Албан тушаалд дургүй хэн байхав. Тэгэхдээ үр дүнд нь МОНГОЛЧУУД Хожсон байх шүү. Баяр хүн буудсан нь одоо шүүх дээр очоод байна. Хэрэг хуучраагүй байна. Хэргийг одоо үнэн зөвөөр нь шийдсэн ч оройтоогүй. Баярыг одоо ч буудаж алсан болно шүү дээ
2012-01-05
hariutslagaas ingeed multarna gej bodoj baigaa bol songuuliar dungee taviulna daa. iim uildel hiihee uls tur gedeg saihan ugeer haatsailah yum. naaduul chini bugdeeree adildaa adil godildoo godil.
2012-01-05
Altanhuyag dargaa ta unenee helehgui muu. Yagaal ard tumnii toloo ene ter geed hudlaa yariad bgaan be.
2012-01-05
Songuulid yaln gej sansan ii chin garz za AN-iin haan
2012-01-05
Ene bol mash teneg alham bugood, uuniihee hariug songuuliar amsah bolno. Iim uls turiin huchin Mongol tumniig zaluurdah ermelzleltei baidag gehees oi gutaj baina.
2012-01-05
guts altanhuyagaa
2012-01-05
ardchilsan namsonguild yalahiin toloo muu arga hereglej ehelj bna
2012-01-05
Энэ сонгуулийн хугацаанд идэх уух, хуваах нь дууссан учир одоо гарах нь л дээ. Нэр хүндээ бүрмөсөн алдаж эргэж буцалтгүй унана даа. Энэ нам гараг гараг.
2012-01-05
АН - н нөхдүүд яаж тэнэгтэж байнаа бүгдийг нь гаргаад ман өөрсдөө засгийн газраа бүрдүүлэхэд явна л даа даанч өш санасан АН - н нөхдүүд ажил хийлгэхгүй байх даа
2012-01-05
Garah heregtei
2012-01-05
zuv demjij bn
2012-01-05
S Bayar hun aminii heregt orohoosoo aij hamtarsan Zasgiin gazar gesen sanal gargasan. Uuniig ni alban tushaal ed horongiin shunalt ene Altanhuyag uuhain tas shuurch avsan
2012-01-05
Монгол улсын дотоодын хямралч яахав. Тэр үед дэлхий нийтийн шинжтэй Америкаас эхэлсэн хямрал Ази тивд нүүрлэж байлаа. Тухайн үед Монгол улс дотоододоо хямраад дайн тулааны шинжтэй байх үед таарсан бол сүйд болох байсан байх шүү. Албан тушаалд дургүй хэн байхав. Тэгэхдээ үр дүнд нь МОНГОЛЧУУД Хожсон байх шүү. Баяр хүн буудсан нь одоо шүүх дээр очоод байна. Хэрэг хуучраагүй байна. Хэргийг одоо үнэн зөвөөр нь шийдсэн ч оройтоогүй. Баярыг одоо ч буудаж алсан болно шүү дээ