Эмэгтэй боксчид Монголд ирнэ
Ирэх гуравдугаар сарын 16-26-ны хооронд Улаанбаатар хотноо сонирхогчийн боксын эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Энэ тэмцээний дараа БНХАУ-ын Чиндаод эмэгтэй боксчдын ДАШТ болох бөгөөд тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 3-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна. Энэ тэмцээн нь олимпийн эрх олгох учраас ач холбогдол өндөртэй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ