
АН Засгийн газраас гарахаар болж буй тухай Н.Алтанхуягийн мэдээллийн дараа Ерөнхий сайд С.Батболд өөрийн фэйсбүүк болон твиттерээр харамсаж буйгаа илэрхийлсэн мэдээлэл гаргасан байна.
Хамтарсан Засгийн газрын тэргүүний хувьд Ардчилсан намыг Засгийн газраас гарах мэдэгдэл хийсэнд харамсаж байна. Монголчууд бид ярьдаг, ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэж.
Хамтарсан Засгийн газрын ажлын биелэлт 82%-тай байгаа. Давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэдэг шиг Ардчилсан нам Засгийн газраас гарахгүй гэдэг шийдвэрийг ҮЗХ-р эцсийн байдлаар шийднэ гэдэгт найдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ