МУГТ Б.Сэр-Од Бээжингийн нисэх буудалд саатжээ

img

МУГТ Б.Сэр-Од эх нутагтаа ирэх гэсэн боловч Бээжингийн нисэх онгоцны буудал дээр саатжээ. Монголд хэтэрхий их салхитай байгаа учраас түүний сууж ирэх онгоц цаг агаарын байдлаас шалтгаалан яг одоо хүлээлтийн байдалтай байна. МУ-ын Ерөнхийлөгч шинэхэн гавьяатад маргааш өглөө 10 цагт Төрийн ордонд шагналыг нь гардуулах аж. Харин энэ арга хэмжээний дараа шинэ гавьяатаа өлгийдөн авсан МХАХ-ныхон тамирчнаа хүлээн авч хэвлэлийн хурал хийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна. МУГТ Б.Сэр-Од 2011 онд Лондонгийн марафоны IX байр, Бээжингийн марафоны VI байрын шагналт, Дэлхийн болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон, марафон болон 5000 метрийн зайд улсын дээд амжилтыг шинэчилж, Лондон-2012 зуны XXX олимпийн эрхээ аваад байгаа юм.   А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MONgolchuud odoo zasgiin erhend baigaa ue zalgamjilsan feodaluudiin esreg temtseh tsag bolson,tegehgui bol margaash bidnii hoich ue gudamjind garlaa shuu dee
2012-01-07
yasnii tamirchin daa!!
2012-01-05
ene bol jinhen gavyat hvn 12 sariin shildeg tamirchin bol SEROD 7000 hvn ardaa hiine gedeg bol neeree amjilt shvv
2012-01-05
guih guihdee bur afrikiin haraas hurdan guigeed bgaan shig bhiin, gui neeree sonin yumaa
2012-01-05
baxarxmaar shuu ene neere mongol hun morinoosoo buugaad guidegel yum bna
2012-01-05