Монгол Улсын шүүгч ДАШТ-ийг дэнсэлж байна
2015-08-25

"Астана-2015" жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний татамид эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн  хоёрдугаар тойргийн барилдааныг Монгол Улсын шүүгч Машбатын Бөхбат дэнсэлж байна.

 

Манай улс олимп, дэлхийн хэмжээний шүүгчтэй болсон билээ. Олон улсын уралдаан тэмцээнд өөрийн орны шүүгчтэй оролцоно гэдэг бол маш том давуу тал. Тэр олон шүүгчийн дотор монголын нэг шүүгч байхад учиртай байдаг. ДАШТ-ийг анх удаа манай шүүгч шүүх гэж байгаад манай тамирчид, дасгалжуулагчид баяртай байгаа гэж шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат багш О.Балжинням ярьж байсан.

 

М.Бөхбат шүүгч өмнө нь өсвөрийн жүдочдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дэнсэлсэн билээ.

 

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин
judo:
Bajr xvrgie. Olimfiin naadam bac shvvgeerei.
2015-08-26
зочин:
Илт давуу барилдвал ямар ч шүүгч яах ч гүй ш дээ. Илт давуу байдал харамсалтай нь харагдахгүй байна. Үлбэгэр, нойрмог юмнууд л байх юм.
2015-08-25