Төр гэдийж, түмэн бөхийв

img

 

АН-ын даргын удирдахуйн ухаанд алдаа гарч, улс төрийн хүчин  төдийгүй засгийн хямрал нүүрлэн, төрийн машины хэвийн үйл ажиллагаа  гацчихлаа.

 

УИХ-ын дарга уг нь ээлжит бус чуулганаар МАН-ын сайдуудыг огцруулахтай зэрэгцэн дараагийн сайдуудыг нэг мөр томилоод хаах төлөвлөгөөтэй байлаа.   МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвлийн бүлэгтэй тохироо хийж, сайдын суудлыг хуваан авч, намаасаа сайдад нэр дэвшүүлэх хүмүүсээ Ерөнхий сайдаар өргөн бариулж, ээлжит бус чуулганаар томилох З.Энхболдын  улс төрийн нүүдлийн замд бул хар чулуу торохыг тооцоолоогүй байсан юм даг уу даа.

 

Нэгэнтээ ээлжит бус чуулганыг энэ сарын 14 хүртэл хуралдуулан хаах захирамжтай, хуулиараа хугацаа сунгах боломжгүй тул өндөрлүүлсэн. Засгийн танхим бүрэлдэхүүнээрээ бус,  зарим яамыг сайдууд нь орлон гүйцэтгэж,  гурван ч “давхар дээл” өмслөө.   Давхар давхар дээлтэй сайд нар нь үндсэн яамныхаа ажлыг гүйцэтгэхээсээ илүүтэй түр орлон гүйцэтгэж байгаа яамандаа халаа сэлгээ, томилгоо хийх шийдвэр гаргаж, яам, агентлагийнхныг сандаргаж байгаа сурагтай. Нөгөөтэйгүүр хүрз ч барьж үзээгүй, үзэгнээс өөр ажлын зэвсэг хэрэглэж байгаагүй Хуульзүйн сайд Д.Дорлигжав Шадар сайдыг орлож, Улсын онцгой комиссыг даргалан явуулсан  нь ажлаа мэдэхгүйн дээр зохиогүй дүр төрх харагдана лээ.

 

Ээлжит бус чуулганаар хаалттай хаалганы цаана, харуул хамгаалалтаа чангатгаж, утасны болоод интернэт сүлжээг “унагаан”, шивнэх шахуу хэлэлцэж,  өөрсдөдөө зориулан баталсан Өршөөлийн хууль араасаа урт хэл  дагууллаа.  Нэгэнтээ батлагдсан өдрөөсөө мөрдөгдөж эхлэх хуулийн хэрэгжилтийг ял эдэлж байгаа хүмүүс яаран хүлээж  суугаа. Нөгөө талд  “Тамирын чулууг долоох шахам байж цуглуулсан” хэдэн бор төгрөгөө бусдад мэхлэгдэн залилуулан, хохирлоо төлүүлж чадаагүй  хохирогчдод төрийн баталсан хуулийг сонсоод толгой сэгсрэн гайхацгааж байна. Яагаад гэвэл залилуулсны хохь, залилагчдын зол боллоо, Өршөөлийн хуулиар. Эдийн засгийн хямралд туйлдсан нийгэм Өршөөлийн хуулийг сонсоод төр, засагт итгэх итгэлээ бүрмөсөн алдлаа. Төрийн мөнгийг идэж, шамшигдуулсан цөөнх нь хожиж, баяжиж, үнэнчээр хөдөлмөрлөн зүтгэж байгаа олонхи нь хохирч үлдэх нь.

 

 Төрийн хайр хишиг зөвхөн  залилсан, авлига авсан, улсын хөрөнгийг идэж шамшигдуулсан цөөнхөд үйлчилж байна. Тиймээс ч Ерөнхийлөгчийн хоригийг төрийн түшээд хүлээж авах нь уу, парламентын сөрөг хүчин МАН эсэргүүцэх нь үү, эсвэл өөрсдийнхөө идэж уусан нөхдөө хамгаалаад чимээгүй өнгөрөөх нь үү гээд түмэн зүйлийг эргэцүүлэн төр, засгийг зүг хараа бэлчээж байна.

 

Цаашлаад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн төрийн гурван өндөрлөг  гурван тийшээ харчихлаа. Энэ гурав дээр төрийн дөрөв дэх өндөрлөг болон нэмэгдэх чин хүсэлтэй эрхэм Өршөөлийн хууль батлагдангуут Сөүлээс эх орондоо даруй ирж, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзаж, зөвлөж бас шантаажилж явна.

 

Ардчилсан сонгууль явагдсан 25 жилийн хугацаанд төр, засгийг барьж байсан эрхмүүдээс Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн суудалд шат дараалан суусан, хүрсэн эрхэм бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Бусад нь төрийн гурван өндөр албан тушаалын аль нэг, хоёрыг нь л хашсан байдаг. Тиймээс улстөрчид  иргэн Н.Энхбаяр ч байна уу,  ялтан Н.Энхбаяр ч байна уу гэдгээс үл хамааран түүнээс  зөвлөгөө авдаг нь нууц биш бололтой. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар яллагдан, шоронгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь ч МАН-ынхан түүнээс зөвлөгөө авч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж байсан гэдэг.

 

Харин өнөөдөр АН-ынхан түүнийг урьж,  онгоцны буудлаас тосон угтаж зөвлөгөө авахаар хэлэлцээрийн ширээнд өөд өөдөөсөө харлаа. Гэхдээ МАХН-ын дарга зөвлөгөө ч өгч,  ялаа биеэр эдлээгүй уучлалд хамрагдсанаа бүрэн цайруулж өршөөгдөх тохироог тулгасан бололтой. Ээлжит бус чуулган зарласан ч Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэний дараа сайдын асуудлыг хэлэлцэн аж. Ийнхүү МАН-ыг засгаас хөөсөндөө тун чиг баяртай байсан АН-ынхан, баяраа ч тэмдэглэж амжаагүй МАХН-ын атганд орчихлоо.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт  намаас нь ч, эвслээс ч сайдад санал болгосон эрхмүүд таалагдсангүй. Үнэндээ ганцхан Ерөнхий сайдад ч бус шинээр томилогдох сайдын сураг салбарынханд ч, нийгэмд ч хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа. Дур эзнээ голохгүйгээс гадна сайдын суудалд шунаж байгаа эрхмүүдэд салбартаа мэдлэг, чадвартай, удирдаж чадах эсэх хамаагүй. Сайд  болж, төсөв, тендэрийн төсөл санхүүг л атгаж байвал  бусад нь падгүй гэсэн амбицтайгаар өрсөлдөж байгаа сурагтай.

 

Сайдад нэрийг нь өргөн бариагүй байхад салбарынхан эхнээсээ эсэргүүцэж, мэргэжлийн хүнээр удирдуулах саналаа хэвлэл мэдээллээр дамжуулан төр, засагт хүргэсэн. Гэтэл Зам, тээврийн сайдад нэрийг нь дэвшүүлэхээр яригдаад байгаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг эрх баригч хүчний дарга, УИХ-ын дарга З.Энхболдын баруун гар. Хаврын чуулганаар томоохон төсөл гацааж, эргэж буцсан туйлбаргүй мэдээлэл хийж, даргынхаа өгсөн онцгой  даалгаврыг сайн гүйцэтгэсэн “цэрэг”.  Нийгэм түүнийг сайдаар томилох байтугай УИХ-ын гишүүн байх хүн биш юм гэсэн дүгнэлтээ аль эрт хийчихсэн.  Сонгинохайрханы сонгогчид эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэгээс болж нүүр хийх газаргүй боллоо гэж халаглацгааж байна лээ. Нөгөөт талаас хорооны Засаг даргаас УИХ-д цонхоор үсрэн орж ирсэн З.Баянсэлэнгэ гишүүнээр Шадар сайдын асуудлыг эрхлүүлнэ гэдэг төрөөр дэндүү тоглосон хэрэг болох биз. Мэдээж З.Баянсэлэнгэ гишүүн “Би чадна” гээд л чихний хэнгэрэг цоортол ярих нь тодорхой. Гэвч төрөөр айл гэр болж тоглодоггүй юм, ядаж тойргоос нэр дэвшин сонгогдчихоод дараа нь дээлээ давхарлах хэрэгтэй.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг АН-ын бүлгийн зүгээс сайдад нэр дэвшүүлэх хүнээ өөрөө өргөн барь гэж үүрэгдсэн гэнэ лээ. Уг нь ч хуулиараа танхимын сайдаа бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Гэвч Ч.Сайханбилэг сайдад бүрэн эрх нь үйлчилдэггүй. Нэгэнтээ аль ч  нам, эвсэлтэй сайд нарын нэрийг өргөн барих тохироонд хүрч чадаагүй Ерөнхий сайд уг асуудлыг намрын чуулган хүртэл хойшлуулах шийдвэрт хүрсэн. Гэвч сайд нарыг чөлөөлж, огцруулснаас хойш 30 хоногийн дотор өргөн барьж томилох хуультай аж. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболдод  энэ талаар Ерөнхий сайдад албан тоот хүргүүлсэн. Уг  нь УИХ-ын даргын хувьд ч, тэр дундаа АН-ын даргын хувьд З.Энхболд Ерөнхий  сайд Ч.Сайханбилэгт албан тоот хүргүүлээд байх шаардлагагүй.  Албан тоотын хариу өнөөг хүртэл ирүүлээгүй байгаа нь мөнөөх улс төрийн үл ойлголцолтой л холбоотой байх.

 

Харамсалтай ч төрийн гурван өндөрлөг гурван тийшээ харж, дөрөв дэх эрхмийн хатгаасанд АН барьцаалагдаж,  эрх баригч хүчнийхэн сайдын суудлын төлөө нанчилдан, үл ойлголцсон энэ нөхцөлд эдийн засаг сэргэх, улсаа хөгжүүлэх тухай яриад ч хэрэггүй.

 

За  тэгээд  2016 он бушуухан гарч, УИХ-ын  сонгууль хурдан болоосой билээ. Байр, машин, цалингийн лизингийн хугацаа унтаад сэрэхэд л болчихоод байх шиг хэрнээ, дараагийн сонгуулийг тэсэн ядан хүлээсэн энэ үед цагийн зүү  арай л удаан яваад байх шиг.

 

Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд түшээд нь хөлөө жийлцэн гэдийж, түмэн олон амьдралын төлөө  нуруугаа хотойтол бөхийж зүтгэсэн өдрүүд хэзээ дуусах бол.

 

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
25 н жил хуурч хулихд лаа ард түмнийг одоо болимоор юм
2015-08-28
Altanhuyag hyamraliig bii bolgoson hun Enhbayrtai:
zochin
2015-08-28
Зочин:
AN-iin archaagui yumnuud uursdiinhuu buruug busdad tohno, yum l bol chamaas bolloo gedeg huuhed shig. Demjigchid ni urdag nohoi shig baih yum
2015-08-28
Dorj:
Enkhbdiin hvchind. Taban tolgoitoigoo dej baigaa ym bishvv
2015-08-27
Bat:
Ymarch luibArchin hiij bolood baihad Baynselenge Erdenechimeg said bolj bolohgvi gej. Yamar hvn said boloh estoi gej
2015-08-27
иргэн:
З.ЭНХБОЛД төрөөс зайлбал монгол сэхэх байнаа энэ хүн ер нь харахаас муухай газар шагайсан харцтай
2015-08-27
Зочин:
erguu saixanbilegt enxboldoos oor xen shaardlaga tavix yum be ,bogs l ondiivol elbegdorj ,mss-tei niilj tavan tolgoig xysax geed noir ni xurexgui baigaa
2015-08-27
Ard daatgal:
Mongolchuudaa ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-27
Зочин:
Grand Plaza-n урд талын 69 дүгээр байранд засвартай, наран талдаа цонхтой 2 өрөө байр удаан хугацаагаар түрээслүүлнэ. УТАС 89651522
2015-08-27
Зочин:
АН-ын засгийн үед маш олон сургууль барилгын материалын үйлдвэрүүд ашиглалтанд орсон аймаг сумдын төвүүдийн өнгө зүс ч өөр болж 6 аймаг хоттой засмал замаар холбогдсон харин МАН-тай хамтрсанаас хойш эдгээр ажлууд гацсан шүү. Одоо Сайханбилэг засгаа хурдан бүрэн бүтэн болгож ажлаа эрчимжүүлмээр юмаа. МАН гэдэг мангасаас арайхийж салсан МАХН гэдэг бас гацаа саад болоод эхлэлээ. Өршөөлийн хуулиар барьцаалж засгийг гацаагаад байгаа нь ойлгомжтой.
2015-08-27
Зочин:
Grand Plaza-n урд талын 69 дүгээр байранд засвартай, наран талдаа цонхтой 2 өрөө байр удаан хугацаагаар түрээслүүлнэ. УТАС 89651522
Зочин:
Тэнэгүүд тэнэгээрээ үлддэг гэдэг. Алтанхуяг шиг бүтээн байгуулалт богино хугацаанд хийсэн Ерөнхий сайд байхгүй. Алтанхуягийн засгийг МАН ажлыг нь хийлгэхгүй өөрсдөөс нь илүү бүтээн байгуулалт мөнгө босгоод хийгээд ард түмний талархал аваад ирэхээр нь шантаажлан муулан унагасан. Уул уурхайн түүхий эд дэлхий даяар унаж Орос Хятадын эдийн засаг унасан нь манайд нөлөөлж байгаа болохоос АН унагаагаагүй мангарууд яадахдаа мэдлэггүйг нь яанаа хараахаас өөр усан тэнэгүүд монголд ихэсч байх юм даа. Ядахадаа Блүүмбэрг үзэж бай тэнэгүүдээ
2015-08-27
Зочин:
АН ялаагүй олон суудал авсан л нам ялсан бол ингэж барьцаанд байх ёсгүй. Тэнэг монголчууд өөрсдөө хэрэлд гээд сонгосон тэгээд хэрэлдэхээс өөр гарц алга АН хэрвээ дангаараа засаг барих хэмжээнд ялсан бол ингэхгүй гацахгүй хордохгүй байх байсан
2015-08-27
зочин:
НЭГ НАМ ЯЛААД ИЙМЭРХҮҮ БАЙВАЛ ЁСТОЙ ХЭРЭГ АЛГА.
2015-08-27
Зочин:
N.Enkhbayar, tuunii oimsnii zavsar havchuulagdsan Bayanselenge nar turd ogt hereggui.
2015-08-27
Zochin:
Altanhuyg saidiin ued zasgiin gazar sain ajillaj bsiin bna daanch ajliig ni hiilguuleegui shu de ogtsruulana geseer... Saihanbilegt heleh ug unendee alga undur bienees uur yum alga
2015-08-27
AVILGACHIN HORHOINUUD:
YOOY ENE ENHBAYR ALTANHUAYG SAIHANBILIG BAYRTSOGT GESEN AVILGACHDIIG HARAHAAR NUD HORSOOD BAIH YUM TED BOL ZUGEER ULSIIN MONGOOR GARAA UGAAGCHID EH ORNOO HUDALDAGCHID OOR HENCH BISH TED MONGOLD HEREGTEI HUMUUS BISH IIM OMHII HORHOINUUDIIG ZAILUULAH HEREGTEI
2015-08-27
zochin:
yu gehev dee hoorhii bayanselenge shadar said bolvol tor ajillaad yah yum be
2015-08-27
Зочин:
Энэ хямралыг хэрэг дээрээ Алтанхуяг тавьж билээ. Одоо бол төрөөс төрсөн тэрбумтнууд, АН-ын олон бүлэглэлүүд асуудлыг зориуд гацааж байгаа юм
2015-08-27
Зочин:
Bayanselenge gej hen be hen ch tanihgui avgai shdee
2015-08-27
Зочин:
АЛТАНХУЯГГҮЙ АН БААСТАЙ ХЭРҮҮЛЭЭР ДҮҮРДЭГ ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА Ш ДЭЭ ОДОО БОЛНО АН АЛТАНХУЯГАА БУЦААЖ ТАВЬЖ АЖЛАА ХИЙ
2015-08-27
Зочин:
Алтанхуяг, Баянсэлэнгэ, Энхбаяр гээд энэ төрд хэрэгтэй хүмүүс их байна даа. Монгол улсаа гэсэн сэтгэлтэй төрийн түшээд хэрэгтэй байна. Элбэгдорж одоо зайгаа тавьж өгсөн нь дээр дээ.
2015-08-27
Зочин:
N.Enkhbayar, tuunii oimsnii zavsar havchuulagdsan Bayanselenge nar turd ogt hereggui.
Зочин:
Bayanselenge gej hen be hen ch tanihgui avgai shdee
зочин:
Нэг намын угшилтай төрийн гурван толгой хоорондоо таарахгүй Монголын төрийн ажлыг бараг гацаагаад байхад ард иргэд, албан газар, айл саахалт яаж таарч амьдрах вэ. Уг нь энэ нөхөд бодлоготой бол Монгол төр бодлоготой байх юм. Энэ нөхөд таарахгүй болохоор бусад нь дуурайгаад таарч өгөхгүй байна уу даа. Хүн аав ээж, ах дүү боловсролтой гэх нөхдийг л дагадаг. Гэтэл одоо яг хэнийг дагахаа мэдэхгүй хэцүү байх шиг. Бид төөрч, төрийн ажилд манан татаж хүмүүс төөрсөөр... Уг төөрөхгүй ажлаа хийж амьдармаар байх.
2015-08-27
ЗОЧИН:
АЛТАНХУЯГ ГУАЙГ УРЬЖ ЗӨВӨЛГӨӨ АВ ТЭР ХҮНИЙ ҮЕД ЯМАР САЙХАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭЖ АЖИЛ Ч ЁСТОЙ БУЦАЛЖ БАЙЖ ДЭЭ ХОХЬ НЬ ДОО АХ-ЫХАН
2015-08-27
Иргэн:
З.ЭНХБОЛД монголын төрөөс зайлж далд орвол Монгол сэхнээ.
2015-08-27
Төмөрөө:
Төр хямаралтай байна, эдийн засаг хямралтай байна, энэ бүгд нь сонгуульд ялсан намын дарга Засгийн тэргүүн болох Ерөнхий сайд байх ОУ-н тогтсон хэв загвараас гажуудуулсанд хамаг учир байна. Үүнийг л даруй засахгүй бол ирэх сонгууль хүртэл улс эх орон төдийгүй нам доторх хямрал үргэлжлэх болно
2015-08-27
Зочин:
ENE Z.ENKHBOLD DURAK ROLIDOO KHET ITGEED SUIRUULJI BAINAA
2015-08-27
Altanhuyag hyamraliig bii bolgoson hun Enhbayrtai:
zochin