
Манчестер Юнайтед Премьер лигийн 20-р тойрогт Ньюкастлд 3:0-ээр хожигдсоны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийжээ.
Тэрбээр мэдээж хэрэг энэ хожигдолд сэтгэл дундуур байгаа хэдий ч нэг их санаа зовоод байх зүйлгүй гэдгийг онцолсон байна.
Тэрбээр "Тоглогчид маань сайн байсан, гэхдээ өрсөлдөгчид маань энэ удаа биднээс илүү сайн байсан. Ньюкастлын довтлогчид яагаад манай хамгаалагчдаас илүүтэй тоглож болохгүй гэж. Бүх зүйл ээлж дараатай байдаг шүү дээ.
Энэ удаа Манчестер Ситиг орхих боломжоо алдсан ч энэ хожигдол манай тоглогчдод нэг их хүнд цохилт болоогүй гэдгийг баттай хэлэх байна.
Дараа дараагийн тойргийн тоглолтуудад алдаагаа засах болно" хэмээжээ. Мөн тэрбээр энэ өрсөлдөөнд хожил чухал биш итгэл найдвараа алдахгүй байх нь илүүтэй чухал гэдгийг онцолсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ