Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд зуны цагийн тоололд шилжүүлсэн билээ. Тэгвэл энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00.00 цаг хүртэл үргэлжилж, улмаар өвлийн цагийн хуваарьт шилжинэ.
Өөрөөр хэлбэл, 00.00 цаг болмогц та цагаа 23.00 болгон тааруулж, "цагаа хойшлуулах" юм.
Монгол улс анх 1960 онд "цаг урагшлуулах, хойшлуулах" зохицуулалт хийж байжээ. Үүнийг 1999 онд хүчингүй болгоод 2001 онд дахин сэргээсэн байна.Ингээд 2005 онд дахин хүчингүй болгосон аж.
Ийнхүү 10 жилийн дараа дахин сэргээж цаг урагшлуулах зохицуулалт хийжээ. Ингэж цагийг зохиомлоор албадан өөрчлөх нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, био хэмнэл алдагдахаас гадна улирлын чанартай өвчлөл ихэсдэг байна.
Дашрамд дуулгахад дэлхийн 70 гаруй улс зуны цагийн тоололд шилждэг аж.
Б.Дэжид
Уншиж байна |