УИХ-ын гишүүн Ц.Батбаяр: Болох ёстой юм болж байна
АН хамтарсан Засгийн газраас гарах гэж буйгаа өнөөдөр мэдэгдсэн. Энэ нь улстөрийн унтаа байдлыг сэргээж гишүүд хөдөлгөөнд оров. МАН-ын Удирдах зөвлөл ч эл мэдээллийг авмагцаа Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж эхэлсэн. Хамтарсан Засгийн газар задрах болсон талаар гишүүний байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр: Болох ёстой юм болж байна
-АН хамтарсан Засгийн газраас гарах тухайгаа мэдэгдлээ. Та үүнд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Болох ёстой юм л болж байна шүү дээ. Гайхаад байх юм алга.
-Хамтарсан Засгийн газар задрахыг та мэдэж байсан юм уу?
-Би өнгөрсөн 10 дугаар сард хэлж байсан. Хамтарсан Засгийн газар сал, хоёр нам өөр өөрсдийн замаараа явах ёстой гэж.
-Яагаад сонгуулийн жил Засгийн газар задрах ёстой гэж?
-Угаасаа үнэн, худал нь мэдэгдэхээ байчихсан шүү дээ. Тэгээд л тэр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ