ЭМ-ийн сайд, УИХ-ын гишүүн С.Ламбаа: ҮЗХ-ны шийдвэрийг дагана
Хамтарсан Засгийн газраас Ан гарахаар болсон. Энэ талаар Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн С.Ламбаа болон УИХ-ын гишүүн Р.Раш нараас тодрууллаа.
ЭМ-ийн сайд, УИХ-ын гишүүн С.Ламбаа: ҮЗХ-ны шийдвэрийг дагана
-Хамтарсан Засгийн газраас гарах асуудалд та улстөрчийнхөө хувьд ямар байр сууринаас хандаж байна?
-Энэ асуудлыг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцэж шийднэ. Одоогоор шийдээгүй байгаа шүү дээ.
-Та дэмжиж байгаа юу, аль эсвэл?
-Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар ямар шийдвэр гарна яг тэрүүгээр л явна.
УИХ-ын гишүүн Р.Раш: Дуртай өдрөө ороод, дуртай өдрөө гардаг хаалга биш
-АН хамтарсан Засгийн газраас гардна гэдгээ мэдэгдлээ. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Харин ийм асуудал саяхан чих дэлслээ. Яг одоогоор би байр сууриа илэрхийлэх боломжгүй байна.
-АН хамтарсан Засгийн газраас гарснаар ямар үр дагавар гарах бол?
-Монгол улсын Засгийн газар гэдэг нь хэн нэгэн дуртай өдрөө ороод дуртай өдрөө гардаг хаалга биш гэдгийг л хэлмээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ