Дархан хотын хүндэт иргэн Ерөнхий консул А.В.Федулов мэндчилгээ илгээлээ
Найрамдлаар овоглосон Дархан хотын түүхт 50 жилийн ойн баяр энэ өдрүүдэнд тохиож байгаа. Баярын өдрүүдэд Дарханчуудад дэлхийн өнцөг булан бүрээс баярын мэдчилгэнэ ирж байгаа юм. Түүнчлэн Дархан хотын хүндэт иргэн Оросын холбооны улсаас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул А.В.Федулов Дарханчуудад мэдэчилгэ дэвшүүлсэн байна. Тэрээр “Монгол орон, монголын бүх ард түмэн өөрийн түүхэн дэх хамгийн чухал ойнууд болох Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, ардын хувьсгалын 90 жилийн ойнуудыг тэмдэглэж байгаа бөгөөд эдгээр үйл явдал нь монголын үндэсний тусгаар тогтнол , Монголын төрийг тунхаглан зарласны тод билэг тэмдэг болдог юм. Орос орон, Монгол орон эртнээс найрсаг хөршийн харилцаатай бөгөөд энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой бас тохиож байна. Энэ хугацаанд хүнд хэцүү жилүүдэд ч, энхийн цагт ч бид дандаа хамт байсан бөгөөд хамт ч байх болно. Энэ оны тав, зургадугаар сард Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын Холбооны Улсад айлчилж, Оросын Холбооны улсын Ерөнхийлөгч Д.А.Медведев, Засгийн газрын Тэргүүн В.В.Путин нартай хийсэн уулзалт ярилцлагууд нь манай хоёр орны харилцааны цаашдын хөгжилд чухал алхам , нэмэлт түлхэц болж өглөө. Энэ өдрүүдэд бид бас нэгэн чухал ойг тэмдэглэж байгаа нь манай Дархан хотын 50 жилийн ой юм. Дархан хот Эрдэнэт хот маань Эрдэнэт үйлдвэртэй адил манай 2 орны ард түмнүүдийн жинхэнэ нөхөрлөл үр дүнтэй хамтын ажиллагааны тод томруун гэрч юм. Он жилүүдийн уртад ч одоо ч гэсэн манай хамтарсан үйлдвэр амжилттайгаар ажиллан хөгжсөөр хот маань ч томорч улам гоё болсоор байна. Дарханчууд та бүхэн, энд амьдарч буй бид ч гэсэн энэ бүхнээрээ бахархах эрхтэй. Орос орон Монгол орны бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагаа цаашид ч идэвхтэй хөгжиж манай 2 орны ард түмнүүдийн нөхөрлөл улам бэхжихийг хүсэн ерөөе. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал мөнхийн цэнхэр тэнгэр сайн сайхан бүхнийг чин сэтгэлийн угаас хүсэн ерөөе” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ