ЗТБХБ-ын сайд Х.Баттулга юу хэлэв?
Ардчилсан намын даргын мэдэгдэлтэй холбоотой улстөрчдийн байр суурийг хүргэж байгаа. Үргэлжлүүлээд ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын байр суурийг хүргэе. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга: Засгийн газар лоозонгийн шинжтэй ажлууд нилээн хийсэн Манай намын дарга мэд
эгдэл гаргасан байна. Хамтарсан засагт орохдоо Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хороогоор шийдвэр гаргуулж байсан юм. Тэгэхээр хамтарсан засгаас гарч байгаа бол ҮЗХ-оор шийдвэрээ гаргуулах байх. Орохдоо зөвшөөрөл авч орчихоод дураараа гараад явж болохгүй. Мэдээж АН тайлангаа тавих ёстой. Засагт ороод өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ. Гарах болсон шалтгаанаа, хийсэн ажлаа ҮЗХ-доо тайлагнах болов уу гэж бодож байна.
Ер нь хамтарсан Засгийн газрын ажлын хүрээнд лоозонгийн хэлбэртэй нилээн ажлууд хийгдлээ л дээ. Бодитоор хүрз жоотуу хангинаж чадсангүй гэж үзэж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ