Хонгор нутгийн наадамд 256 бөх зодоглож байна

img

Баянхонгор аймаг байгуулагдсаны 70 жилийн ой энэ сарын 28-30-нд болж байна. Ойн баяр наадмын нээлт өнөөдөр боллоо. Наадмын нээлтэд УИХ, Загсийн газрын гишүүд болон тус нутгаас төрөн гарсан алдартнууд уригдан оролцсон юм. Энэ үеэр аймгаасаа төрөн гарсан гавьяат цолтнууд болон алдартнууддаа хүндэтгэл үзүүллээ. Засгийн газрын гишүүн, ЗТБХБ-ын сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Очирбат, УИХ-ын гишүүн асан Ц.Жаргал нарт аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар хүндэтгэлийн өргөмжлөл гардуулав. Мөн тус нутгийн уугуул Улсын харцага Батболд, энэ жилийн наадмаар улсын начин цол хүртсэн Чулуунбат нарыг аймгийн удирдлагууд хүндэтгэлийн өргөмжлөл, тус бүрт нь 10 сая төгрөгөөр шагнасан юм. Нутгаасаа төрөн гарсан гавьяат цолтнууддаа ч мөн хүндэтгэлийн өргөмжлөл гардуулав. Баяр наадмын нээлтэд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид болон Монголын анхны “Тэмүүжин” хүүхдийн театрын бяцхан уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилууллаа. Гавьяатуудаараа бахархах уг баяр наадамд 256 бөх зодоглож, зургаан насны морьд тоосоо өргөж байна. Өнөөдөр /өчигдөр/ Монгол Улсын арслан П.Аюушийн нэрэмжит хүчит бөхийн барилдааны 1-4 даваа, азарга, хязаалан, шүдлэн, даага насны  хурдан морьдын уралдаан болон жороо морьдын уралдаан болно. Мөн үндэсний сур, шагайн харваачид цэц мэргэнээ сорих юм байна. Харин маргааш их хүчит бөхийн 5-8-ын давааны барилдаан болж, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан болж, баяр наадамд айрагдсан хурдан, жороо морьдыг цоллож, шагналыг нь гардуулна. Ийнхүү Баянхонгор аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадмын хаалтын ажиллагаа болох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ