“Баялаг налайх” ХК-ийн 99800 ширхэг хувьцаа арилжаалагдсангүй
Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр “Баялаг налайх” ХК-ийн 99800 ширхэг буюу 32 хувийг нэг багц болгон дуудлага худалдаагаар нийлүүлэлтийг хийсэн боловч худалдан авах захиалга бүртгэгдээгүй тул арилжигдаагүй аж. Сануулахад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2011.12.20-ны өдрийн 2/1000 тоотын дагуу дуудлага худалдаагаар арилжаалах гэж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ