900 гаруй гадаадын иргэнийг албадан гаргажээ

img

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар 2011 онд нийтдээ 288 аж ахуйн нэгж, байгууллагад 2212 гадаадын иргэний баримт бичигт шалгалт хийж, 432 зөрчлийг илрүүлэн, 431 зөрчилд гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, 1 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Зөрчлийг байдлаар нь авч үзвэл 50.9% нь визийн хугацаа хэтрүүлсэн, 21.9% нь оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, 12.5% нь бүртгэлийн журам зөрчсөн, 5.8% нь паспорт, паспортыг орлох баримт бичгээ биедээ авч яваагүй, 4.9% нь хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн, 1.3% нь оршин суух үнэмлэх эзэмших, хадгалах, ашиглах журам зөрчсөн, 0.9% нь оршин суух хаягийн бүртгэлийн журам зөрчсөн, 5 буюу 0.4% нь дамжин өнгөрөх журам болон албадан гаргах ажиллагаанд саад учруулсан, эсэргүүцэл үзүүлсэн, 0.3% нь виз, эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн, засварласан, зэрэг зөрчил гаргажээ. Тус Газар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт явуулахаас гадна иргэдийн мэдээллийн дагуу шалгалт хийдэг юм. Тухайлбал 2011 онд иргэдээс ирсэн өргөдөл гомдол болон 1882 дугаарын утсаар ирүүлсэн мэдээллийн дагуу 37 байгуулагын 73 иргэний бичиг баримтад шалгалт хийж 44 зөрчлийг илрүүлсэн байна. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй 36 орны 1137 гадаадын иргэнийг Монгол улсын хилээс буцаажээ. Энэ хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр бус буюу хуурамч баримт бичгээр нэвтэрсэн нь нотлогдсон, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч виз, бүртгэлийн журмыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчиж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан захиргааны шийтгэл хүлээсэн, хуурамч баримт бичиг ашиглаж визийн зөвшөөрөл авсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр нийтдээ 19 орны 924 гадаадын иргэнийг албадан гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hudlaa gargalaa l geh ym tusbiin mungu idej uuhaas uur yu baina.Gargaad naaduul chini butsaad orood irne shuu dee.dood tal ni 3 sar shorond horih ystoi tegj baij hun hashirna uu gehees yu bolloo gej barij abaad hool iduulj baigaad hil gargaad hayad baibal butsaad orood irne.
2012-01-06
enetxegiin Dj gegch Ragu orson gej naidiya.dood tiviin xuntei ger bul bolson mgl xuuxnii usiig xus Xox Mongoliinxoon
2012-01-05
baga bna ushuu zunduu huuli bus tsaagaachid bgaa shuudeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
2012-01-05
20.000 хужааг хөөж явуулах хэрэгтэй. солонгос гөлөгнүүдийг ч гэсэн
2012-01-05