09:00 цагт Эмэгтэйчүүдийн “Бриллиант клуб” ТББ-аас “Эмэгтэйчүүдийн манлайлал Азид” олон улсын чуулган зохион байгуулна. Утас: 88059595
Үндсэн хуулийн цэцэд
09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар СЕХ-ны 2012 оны "Сонгуулийн дүн айлтгах тухай" тогтоолын Увс аймгийн хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.
ЗГ-ын XI байр, "Дугуй заал"-нд
09:00 цагт Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Конрад Аденаэурын сантай хамтран “Монгол дахь Улс төрийн хэлмэгдүүлэлт, сургамж (1970-1980-аад он)” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал үргэлжилнэ. Утас: 94985788
Туушин зочид буудлын хурлын танхимд
09:00 цагт Дэлхийн стандартын өдрийг тохиож буйтай холбогдуулан Стандартчилал, хэмжил зүйн газар "Дэлхийн нийтлэг хэл стандарт" сэдэвтэй семинарыг зохион байгуулна. Семинарт МУ ын Шадар сайд, их хурлын гишүүд хүрэлцэн ирнэ. Утас 99006864
Чойжин ламын сүм музейд
11:30 цагт Чойжин ламын сүм музейгээс эрхлэн гаргаж буй "Цам" цомог, “Монгол төрийн сахиусны цам” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болно.
БОНХАЖЯамны хурлын танхимд
11:30 цагт БОНХАЖЯам болон холбогдох газрууд хамтран Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Үндэсний Чуулганыг дөрөв дэх удаагаа “Тусгай хамгаалалттай газар нутаг - Олон улсын болон Монгол Улсын төрийн бодлого” сэдвийн хүрээнд энэ сарын 12-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн хурал болно. Утас: 260718, 99906083, 88008075
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын зааланд
14:00 цагт Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхэд салбарын залуусын дуу хоолой, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, зорилго үйл ажиллагааг нь нэгтгэн чиглүүлэх зорилготой “Аялал жуулчлалын салбар дахь залуусын зөвлөлдөх уулзалт” болно. Утас: 99088605
Татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын тамхимд
15:00 цагт Татварын ерөнхий газрын дэргэдэх “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх” төслийн нэгж нь хэрэглэгчийн систем нийлүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах уулзалтыг зохион байгуулна.
"Blue Sky" зочид буудлын "Кристал" танхимд
15:00 цагт АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр хамтран ажиллах зочид буудлуудад итгэмжлэх гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 99100873
Тэнгис" кино театрын 3-р танхимд
16:00 цагт Монголын кино урлагийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ой, мөн "Улаанбаатар кино наадам"-ын хүрээнд ""Кино урлагийн нэвтэрхий толь II" ботийн нээлт болно.
Наран молл Их дэлгүүрийн хоёр давхрын задгай талбайд
17:00 цагт Бяцхан иргэд маань Турк улсад болсон олон улсын "Little miss world-2015" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож шагналын эзэн болсонтой холбогдуулан SBN телевиз хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 89750690, 91222205
Уншиж байна |