Статистикийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

img

Статистикийн салбарын хамт олон удирдах ажилтаны зөвлөгөөнд Үндэсний статистикийн хорооны удирдлагууд газар хэлтсийн дарга нар, ахлах шинжээчид, нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга нар оролцож 2011 онд хийсэн ажлаа дүгнэж ирэх онд хийж бүтээхээр төлөвлөсөн ажлын талаар санал солилцлоо. Зөвлөгөөний ажиллагааг нээж ҮСХ-ны дарга С.Мэндсайхан үг хэлсэн бөгөөд  Үндэсний статистикийн салбарын үйл ажиллагааны 2011 оны тайлан, Нийслэл, аймгийн статистикийн газар хэлтсийн ажлын дүнгийн тухай   Тамгын газрын дарга Б.Ганбат, Салбарын удирдах ажилтны 2010 оны зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын талаар Тамгын газрын Бодлого төлөвлөлт, мониторингийн хэлтсийн дарга Ч.Дагвадорж нар холбогдох танилцуулга, илтгэл хйилээ. Өнгөрөгч онд ҮСХ–ны хамт олон Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын урьдчилсан болон үндсэн дүнг нэгтгэж хэрэглэгчдэд тархаах, сэдэвчилсэн судалгаануудыг хийх,  Албан ёсны статистикийг 2006-2010 онд хөгжүүлэх хөтөлбөр, мастер төлөвлөгөөний биелэлтийг УИХ-д тайлагнах, дараагийн 5 жилд хүрэх түвшин, хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлж ”Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах, НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл (НҮБ ЭЗНЗ)-ийн чуулган Нью-Йорк хотноо энэ оны 4-р сарын 27-28-ны өдрүүдэд болсон чуулганаар Монгол улсыг НҮБ-ын Статистикийн комиссын жинхэнэ гишүүнээр анх удаагаа сонгогдсон, ААНБ-ын тооллогыг амжилттай зохион байгуулж, үр дүнг нийтэд тархаасан гэх зэрэг олон олон ажлыг хийж бүтээсэн жил байв хэмээн тэд онцолж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ