Халдвар хяналтын зохицуулах зөвлөл хуралджээ

img

Хуралд Халдвар хяналтын зохицуулах зөвлөлийн дарга ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Халдвар хяналтын зохицуулах зөвлөлийн орлогч дарга, НЭМБХЗГ-ын орлогч дарга Д.Байгалмаа, Зохицуулах зөвлөлийн гишүүд: ЭТБХЗГ-ын дарга Д.Гончигсүрэн, МХШҮГ-ын дарга Д.Жаргалсайхан, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЦССҮТ-ийн захирал Ч.Улаанхүү НЭМГ-ын дарга С.Туул, ЭМЯ-ны Эм судлал, эм зүйн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Г.Чойжамц, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Н.Наранбат, МХХЭМБНХ-ын ерөнхийлөгч н.Бямбасүрэн, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн мэргэжилтэн Ч.Баттогтох, Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Халдварт өвчний тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч н.Нямсүрэн нар оролцжээ. Тэд  дараах асуудлыг хэлэлцсэн байна. Улсын хэмжээнд 2011 оны сүүлийн хагас жилд бүртгэгдсэн эмнэлгээс шалтгаалсан халдварын байдалд дүн шинжилгээ хийж, ЭМЯ-ны Халдвар хяналтын зохицуулах зөвлөлийн 2011 оны 6 сард хийгдсэн өргөтгөсөн хурлын шийдвэрийн биелэлтийг хэлэлцэх, 2011 оны Төрийн нарийн бичгийн даргын Эрүүл мэндийн байгууллагуудад өгсөн албан даалгаврын биелэлтийг хэлэлцэх, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 90 тоот тушаалаар батлагдсан “Халдвраас сэргийлэх хянах тогтолцоог бэхжүүлье, чанаржуулъя” сэдэвт жилийн аяныг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдхүүний тушаалыг танилцуулах, УКНЭ-ийн халдвар хяналтын албаны 2011 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Хуралдааны үеэр УКНЭ-ийн ЭШХ-аас сэргийлэх ажил дээр олж байгаа ололт амжилт болон эмнэлэгт хэрэглэгдэж буй халдвараас сэргийлэх шинэ тоног төхөөрөмжүүдээр үзэсгэлэн гаргаж танилцуулсан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ