8773 ажлын байр шинээр бий болжээ

img

“ Сум хөгжүүлэх сан”-ийн эх үүсвэрээс нийт 23544.5 тэрбум төгрөгийн 5094 төслийн санхүүжүүлсэн бөгөөд 8773 ажлын байр шинээр бий болж, 5787 ажлын байр хадгалагдсан, зээл олгох ажлын явц 98.1 хувьтай байна. Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс орон нутагуудад нийт 25602,3 тэрбум төгрөгийн 943 төслийг санхүүжүүлсэн бөгөөд нийт 2832 ажлын байр шинээр бий болж 2617 ажлын байр хадгалагдсан байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийт 13774,8 тэрбум төгрөгийн 264 төслийг санхүүжүүлсэн бөгөөд 634 ажлын байр шинээр бий болж, 618 ажлын байр хадгалагдсан байна. Сэлэнгэ, Булган, Говь-Алтай аймагт хэрэгжилт удаашралтай байна. “ Сум хөгжүүлэх сан”-ийн эх үүсвэрийн Зээл олголтын байдал бусад аймаг сумдаас ялгархуйц жишиг байдлаар явагдсан 2 аймаг, сум. Орон нутгийн “Сум хөгжүүлэх сан”-ийн эх үүсвэрээс олгосон санхүүжилтэнд хэрэгжилтийн мониторинг хийх явцад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагааг үнэлгээ мэдээллийн хуудсаар дүгнэхэд 93 хувьтай байсан ба Зээлийн гэрээний журмаар батлагдсан үлгэрчилсэн загварыг баяжуулан сум орон нутаг болон бизнес эрхлэгчидийн үйл ажиллагаатай уялдуулан · зээлийг хугацаанаасаа өмнө төлж болох тухай, · ажлаагүй болон үйл ажиллагаагаа эхлээгүй 1 жил болсон, зээлийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд буцаан татах, гэрээг цуцлах зэргийг гэрээнд тодорхой зааж өгсөн байна. · Зээлийн гэрээнд эргэн төлөлтийг эхний 3 сар хүү болон үндсэн төлбөрөөс чөлөөлж хийсэн байна. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралд иргэдийн оролцоог нэмэгдүүлж үнэлгээний системээр төслийг уралдуулан сонгон шалгаруулдаг нь тухайн сумын иргэдээс санал гомдол гарахгүй сайн талтай байгаа аж.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ