Ц.Элбэгдорж: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг яаравчлан эхлүүлнэ гэдэгт найдаж байна

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсын  парламентын зөвлөхүүдийн танхим дахь Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга С.Эда өнөөдөр бараалхав. Төрийн айлчлалаар хоёр жилийн өмнө Японд очсон маань их дурсамжтай мөч байсан хэмээн Ерөнхийлөгч дурьдаад хоёр орны харилцааг бүх талаар хөгжүүлэхэд парламентын найрамдлын бүлгүүдийн үүрэг чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Ноён С.Эда цаг гарган хүлээн авч уулзсанд Ерөнхийлөгчид талархах ялдамдаа Японд айлчлах үеэрээ та парламентад сайхан  үг хэлж сэтгэл их хөдөлгөсөн хэмээгээд өнгөрсөн оны гуравдугаар сард тохиолдсон байгалийн гамшгаар Монголын Засгийн газар, ард түмэн тусалсанд талархал илэрхийлье гэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Японы гуравдугаар сарын 11-ний гамшгийг монголын ард түмэн өөрт тохиолдсонтой адилаар хүлээн авсан. Энэ гамшгийн хохирлыг японы ард түмэн амжилттай даван туулна гэдэгт итгэлтэй байна. Миний айлчлалын үеэр хоёр тал харилцаагаа Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцсон. Энэ бол чухал тохиролцоо бөгөөд харилцааны бүх түвшинд баримтлан хоёр талын ашиг сонирхлыг ойлголцсон үндсэн дээр хөгжүүлэх ёстой гэж үзэж байна. Нэн ялангуяа хоёр тал байгуулахаар ажиллаж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энд чухал үүрэгтэй. Үүнийг яаравчлан эхлүүлнэ гэдэгт найдаж байна. Уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалан гээд хоёр талын сонирхож байгаа салбаруудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Японы парламентын Монгол-Японы найрамдлын бүлгийн дэмжлэг туслалцаа чухал гэдгийг хэлмээр байна. Япон бол манай гурав дахь хөрш. Тиймээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Энэ жил хоёр орны харилцаанд онцгой жил болно. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэнэ. 2012 он 40 жилийн харилцаагаа урагшлуулсан амжилтын болоод шинэ шинэ алхам хийсэн жил байгаасай гэж бодож байна. Мөн ойн жил өндөр дээд хэмжээний зочин хүлээж байгааг маань дамжуулна гэж найдаж байна” гэлээ. Ноён С.Эда ойн жилийн анхны зочин болсондоо баяртай байгаагаа хэлээд ойгоор Японы парламентын төлөөлөгчдийг айлчлуулах бодолтой гэв. Мөн удахгүй Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Монголд айлчилж хоёр орны тохиролцоог урагшлуулах чиглэлээр яриа хэлэлцээ хийнэ гэж тэрээр хэлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

JISHEE NI?
2012-05-29
Helsniihee esergeer hiideg hun
2012-01-06
JISHEE NI?
Ýëáýãäîðæ òýðã¿¿òýé ýíý ïàíààëòàé þìíóóäûí ÿðèàã 20 æèë ñîíñîæ á¿ð çàëõàæ áàéíà ø¿¿. Àìüäðàõ õóãàöàà ìèíü äóóñàæ áàéíà ø¿¿. Áè ÷ èíãýýä ºíãºðüå ãýõýä ¿ð õ¿¿õä¿¿ääýý èõ ñàíàà çîâæ áàéíà. Ýäíèé ìèíü àìüäðàë èõ á¿ðõýã áàéíàäàà. 2012 îíû ñîíãóóëèàð ÌÀÍ áà ÀÍ-ã ãàðãàõã¿é áàéõûí òºëºº àìèà ºãñºí ÷ áýëýí áàéíà. Àðä ò¿ìýí ìèíü áèäíèéã õºõ òýíãýð ìèíü èâýýõ áîëòóãàé.
2012-01-06
124.158.76.25 -Чи арай туйлширч байна шүү IP г чинь хараад сэтгэгдлийг чинь унших сонирхол төрөхгүй юм. Ядаж өөр өөр PC нээс бичээч. Нэгэнт ажил чинь юм чинь интернэт кафе хэсээд явахгүй юу
2012-01-05
AN ch ter Elbegdorj ch ter hezee unen yarjiilaadaa
2012-01-05
Namiinhaa neree solio. Arai bish yumaa Ardchilsan nam ch geh shg
2012-01-05
AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaaAN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaaAN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa AN duusaa
2012-01-05