УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ирэх жилийн сонгуулийн сурталчилгаагаа хийгээд эхэлжээ. Тэрбээр Дорнод нутгаас дахин хүч үзэхээр шийдсэн бололтой. Эрхэм гишүүн өөрийнхөө зургаар ковер хийсэн "Дорнод сэргэн мандалт" гэх сэтгүүлийг нутгийнхандаа тараажээ. Тэр сэтгүүл нь зүгээр нэг сөхөж хараад хаях эд биш гэнэ. Учир нь тус сэтгүүл сугалаатай. Сэтгүүл авсан хүн бүр сугалаанд оролцох эрхтэйгээс гадна азтай нэг нь хоёр өрөө байрны түлхүүр гардах "шидтэй" гэнэ шүү.
Дорнод аймагт хоёр өрөө байр 100 гаруй сая төгрөгийн үнэтэй байдаг. Тэгэхээр эрхэм гишүүн бядтай загнаж, сонгуулийн сурталчилгаагаа нүнжигтэй эхэлж буй бололтой.
В.Бат
Уншиж байна |