Дорнын Луу Америк, Европыг аврахаар шийдэв үү?

img

Америк ба Европын орнуудын өр ширийн асуудал тэгж амар шийдэгдэхгүй. Дэлхийн эдийн засагт ноцтой хор хохирлыг дагуулж ирж болзошгүй гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэрчлэн гарц нь хаана байна вэ. Хамгийн ихээр хүчирхэгжиж буй БРИКС-ийн бүлгийн орнууд тэрдундаа Хятад улс тэдэнд тусламжийн гараа сунгах болов уу гэдэг дээр олон улсын ажиглагчид байр сууриа илэрхийлж ирсэн. Тэгвэл Хятад улс  АНУ болон Европт 300 тэрбум доллар оруулах гэж байна хэмээн Ройтерс агентлаг мэдээллээ. Ийм мэдээ нь хөрөнгийн захуудын үйл ажиллагааг бага зэрэг идэвхжүүлэв. АНУ,  Европын олон компани хувьцаагаа арга буюу худалдаж байгаа юм. Оны шувтаргаар зээлээ төлж, цалин, шинэ жилийн баярын шагналыг олгох хэрэгтэй. Ийм нөхцөлд Хятад улс  АНУ ба Европын хямдарч байгаа   эд хөрөнгийг худалдаж авахыг оролдох бололтой гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Дмитрий Мосяков хэлээд «Хятад улс ийм худалдаанд бэлдэж дээрх сангуудыг байгуулж байна. Гаднаас харахад идэвхжлийн агуулга санхүүгийн хямралаас гарахад Европт туслахад оршино. Үнэн хэрэг дээр  Хятад улс  аль болох хямдхан үнээр бүгдийг юуны түрүүнд эрчим хүчний компаниудын хувьцааг  худалдан авахыг хичээнэ» хэмээсэн тухай Оросын дуу хоолой мэдээлж байгаа юм. Ер нь бол Европ, АНУ-ын аль аль нь  Хятадын хөрөнгө  оруулалтад болгоомжтой хандаж байна. Италийн төрийн облигацийг худалдан авах гэсэн China Investment хятадын улсын хөрөнгө оруулалтын копорацийн худалдаа тасалдсан нь энэ үйл явдлын сүүлчийн жишээ болсон юм. Түүнчлэн  Хятад улс Америк ба европын сангийн зах зээлүүдийг дайрах гэж байна гэсэн Ройтерс агентлагийн мэдээлэл санаанаас зохиосон зүйл төдий байж болзошгүй. Мөн  Бээжингийн нэр төрийг өдөөх гэсэн оролдлого эдгээр мэдээлийн цаана нуугдаж байх. Эдүгээ европын өрийн хямралыг зохицуулахад  үзүүлэх тусламжийн болзолын тойрны  Хятад ба ЕХ-ны панзлал нэн чухал болсон.Хятад улс Европт хөрөнгө оруулахад бэлэн байгаа боловч үүний хариуд Европоос угтан дэмжих алхам хийхэд найдаж байна. Тухайлбал хятадын эдийн засгийн зах зээлийн статусыг хүлээн зөвшөөрч, дээд зэргийн технологийн бүтээгдэхүүний экспортод учруулсан саад тотгорыг арилгахыг хятадын тал  шаардаж байна. Европт хөрөнгө оруулах нь Хятадад ашигтай. Гэвч  улс төрийн найр тавина гэдэгт Бээжин найдах ёсгүй гэж Брюссельд хатуу мэдэгджээ.Харин талууд байр сууриа одоогоор өөрчлөхгүй байна. Энэ нь улс төрийн хохирол хүлээнэ гэсэн үг. Ийм нөхцөлд Хятад улс хувьцаа, облигацийг худалдан авахын тулд шинэ сангуудыг байгуулж байна гэсэн сэдвийг тархааснаар Бээжин арга буюу ухрахыг мэдүүлсэн байх. Ер нь дэлхийн томоохон хөрөнгө оруулагчийн нэг Хятад улсад гадаадад хөрөнгө оруулах ямар нэг шинэ механизм шаардагдах нь  эргэлзээтэ байгаа. Анхаарал татаж байгаа нэг зүйл нь  China Investment корпораци  410 тэрбум долларын эд хөрөнгөтэй байтал Ройтерс Дорнын лууг  Европ ба АНУ-д 300 тэрбум долларын хөрөнгө оруулна хэмээн мэдэгдэж байгаа юм. Хэрэв тийм бол Дорнын луу ихээхэн эрсдэлтэй алхам хийж таарах нь ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ