Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уриан дор үдэшлэг зохиолоо
Архангай аймгийн цагдаагийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хууль сурталчилах ажилд иргэдийг татан оролцуулах зорилгоор Монгол улсын Засгийн газраас баталсан “Олон нийт- цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд “ Аюулгүй амар тайван орчин”, “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье” аянуудыг зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд аймгийн ГХУС салбар зөвлөл, Тариат, Өндөр-Улаан, Цахир, Хангай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын Засаг дарга түүний Тамгын газартай хамтран тус цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг албан байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагууд, багийн засаг дарга нарыг оролцуулан “ Аюулгүй амар тайван орчин”, “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг “ Аюулгүй амар тайван орчин”, “ Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бидний оролцоо” уриан дор уулзалт үдэшлэгийн ажиллагаа зохион байгуулан алба хаагчдаас урлагын тоглолт хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ