Гадаад өр аюул биш

img

 

УИХ-аар энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсөв, мөнгөний бодлогын төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Болортой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлэг ид явагдаж байна. Засгийн газрын өргөн барьсанаас хэр өөрчлөгдөн батлагдах төлөвтэй байна вэ?

-Олон улсын байгууллагууд манай оруулж ирсэн төсвийн төслийг үнэлж байгаа. Сонгуулийн өмнөх жил маш зоригтой төсөв оруулж ирж гэсэн. Өмнө нь сонгуулийн өмнөх жил төсвөө 2-3 дахин нэмж оруулж ирдэг байсан. Жишээлбэл 2012 оны төсвийг батлахдаа 745 тэрбум төгрөгийн цоо шинэ хөрөнгө оруулалтыг тавьж байсан. Энэ жилийн төсөв 100 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт л хийгдэхээр тусгасан. Гэтэл үүнийгээ “00”-лчихье гэлээ.  Шинэ хөрөнгө оруулалтыг хассан тохиолдолд өөр зүйл оруул гээд тойргийн үзэл гишүүдээс илрээд байна.

 

Сүүлийн жилүүдэд улсын төсвийг алдагдалтай боловсруулан өргөн барьдаг байсан. Харин 2016 онд таналттай, хасалттай, хэмнэлттэй төсөв өргөн барьсан. Төсвийн дараа дараагийн жилүүдийн бодлогыг зөв болгох төслийг өргөн барьсан. Харамсалтай нь одоо өргөн барьсан төсөв  өөрчлөгдөн батлагдахаар задарч байна.  Улс төрийн популизмийг их хийж байна. Улстөрчид данхар бүтцээ багасга гэчихээд цомхотгоод оруулаад ирэхээр ажилгүй болголоо гэж шүүмжилж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо маш их хэмжээгээр нэмэгдсэн. Албан байгууллагуудын төсөв 4-20 дахин өссөн байна. Бид үүндээр 10 хувийн хэмнэлт хийе гэхэд асуудал дэгдэж байна. Нэг байгууллагын зардал сүүлийн 10 жилийн хугацаанд 10 дахин өссөн байна. Үүнийг нь 10 хувиар бууруулъя гэхэд попуизм хийж байна. УИХ төсөв батлах үүрэгтэй.  Ямартай ч Засгийн газрын анх өргөн барьсанаас өөрчлөгдөж батлагдах юм шиг байна.

 

-Яагаад Засгийн газрын бүтцийг өөрчлөх төслөө татсан бэ? Ер нь агентлагуудын татан буулгах, цалин хасахыг гишүүд эсэргүүцэж байна.

-Засгийн газрын бүтцийг цомхон болгох төсөл оруулж ирсэн. Гэтэл үүнийг Засгийн газрыг тогтворгүй байлгах хэрэгсэл болгох зүйлдээ ашиглах гээд байсан учир төслөө татахаас аргагүй болсон. Агентлагуудын татан буулгах асуудал тавьсан. Гэтэл үүн дээр гишүүдээс маш их шүүмжлэл орж ирж байна. Данхар болсон бүтэц, ажлын албадаа татан буулгая гэдэг асуудал яригдсан. Ажлын алба байгаад ажил сайжирна гэсэн үг биш. Яамд, газрууд нь хийгээд л явна шүү дээ. Мөн л үүнийг эсэргүүцсэн. Тиймээс  төсөв анх өргөн барьсанаасаа задрах тал руугаа орж байна.

 

-Ирэх оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэхийг сөрөг хүчнээс шаардаж байсан. Цалин, тэтгэвэр нэмэгдэх үү?

-Тэтгэврийг сүүлийн хоёр жил дараалж нэмсэн. Цалингийн хувьд хүндрэлтэй. Ер нь цалин нэмнэ гэж дэлхийн аль ч оронд зарлаж, тунхагладаггүй. Цалин нэмэх эсэх  нь зөвхөн төрийн алба хаагчдад хамааралтай. Цалин нэмнэ гэж зарлах нь  1.2 сая хүн ажиллаж байгаа хувийн хэвшилд энэ нь асар хор хөнөөлтэй. Яагаад гэвэл хувийн хэвшилд ажилладаг хүний цалин нэмэгддэггүй.  Гэтэл төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг. Ингээд малчдаа ч, хувийн хэвшилд байгаа хүмүүсийг ч, эргээд цалин нь нэмэгдсэн хүмүүсийг ч хохироочихдог.  Учир нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаа.  Энэ бол зөвхөн хүмүүст таалагдах гэсэн уриа лоозон. Цалин нэмэгдсэн жил бүр инфляцийн түвшин хоёр оронтой тоо руу орж байсан. Харин өнөөдөр инфляци 4.9 хувьд тогтвортой байгаа.

 

-Бондын өр төсөвт хэр ачаалал үүсгэж байна вэ? Гишүүд өр зээлэндээ төсвийн 50 орчим хувийг ирэх оноос  төлөх нь гэж байсан.  

-Бондыг сөрөг хүчин цэвэр улс төрийн зорилготой ашиглаад байгаа юм. 2010 оноос эхлээд төсвийн алдагдлаа дотоодын бонд гаргаж нөхөж ирсэн. 2010 оноос “Оюутолгой”-гоос 250 сая ам.долларын зээл хүүтэйгээр авсан. Хүүн дээр нь хүү тооцдог, Чингис бондоос өндөр хүүтэй зээл. Үүнийг хэн тавьсан бэ? Дараагаар нь 400 гаруй тэрбум төгрөгийн зээл аваад Хүний хөгжил сангаар дамжуулан иргэдэд тарааж өгсөн. Дараа нь дахиад 500 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүнийг одоо төлөөд явж байна.  Ер нь “Оюутолгой”, “Эрдэнэс Монгол”-ын зээл дуусгавар болж байгаа.  Зах зээлийн эдийн засагтай улс оронд энэ нь байдаг л зүйл.  Зарим гишүүд өнөөдөр  21 тэрбум төгрөгийн ам.долларын өртэй гээд байна. Үүний 7 тэрбум нь л Засгийн газрын өр, үлдэгдэл нь хувийн хэвшлийнх.  Энэ нь арилжааны зарчмаараа төлөгдөөд явна. Засгийн газрын 7 тэрбум ам.долларын өрийн 2.5 нь гадаад өр. Энэ бол боломжийн тоо. Дотоод өр нь харин замбараагаа алдсан.  Төсвийн алдагдлаа бонд гаргаж нөхсөөр байгаад ийм байдалд  хүрсэн. Асар их мөнгө орж ирж байсан 2010, 2011  оны үед ч алдагдалтай төсөв батлаад дотоодын бонд гаргаж байсан.  Одоо манай хамгийн том аюул бол гадаад өр биш. Дотоодын бонд, Засгийн газрын үнэт цаасаа 15 хувийн хүүтэй гаргаад төсвийн алдагдлаа нөхдөг нь эмгэнэл. Үүнийг л бид өөрчлөх ёстой.  Өөрчлөхөөр оруулж ирсэн. Яагаад гэвэл үндсэн төсөв алдагдалгүй. Монгол Улсын хувьд засаад явчих боломжтой.

 

-Сүүлийн жилүүдэд концессийн гэрээгээр дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна. Концессиор хичнээн төгрөгийн ажил хийгдээд байна вэ? Энэ нь эргээд өр болж хуримтлагдах уу?

-Концессийн гэрээ зурагдангуут өр болж үүснэ. Зүй нь гүйцэтгэлээрээ өрөнд тооцогдох ёстой. Гэтэл хийх үгүй нь мэдэгдэхгүй зүйл дээр шууд өр гэж тооцоод байгаа. Хөгжиж буй улс орнууд концессийн гэрээг хэрэгжүүлдэг. Эдийн засаг тэлээд ирэхээд өр, бондын хүү автоматаар буугаад эхэлдэг.   Бүх улс орнууд энэ зүйлийг хийдэг.

 

 

 Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
iim teneg maluud mongoliig udirdaj baigaa yum chin iim baidald hureh ni argagui de
2015-10-29
setgel:
GADAAD UR HEMJEE HYAZGAARAA DAVBAL TUUN SHIG AUYLTAI UM BAIHGUI
2015-10-29
Зочин:
ydaj ydarsan irgeddee tsalin mungu, tuuntei holbootoi uguh estoi uramshuulliig ni hugatsaand ni tavij baigaach, negent l uguh ni todorhoi ymiig shiidej chadahgui bj tom asuudal yriad demii biz de, tolgoi chin ch hurehgui.
2015-10-29
зочин:
Энэ бас нэг тархи угаагч уу, хүн болгон 17 оноос өрөө төлж эхэлнэ, яаж төлнө өө, гээд сандраад байхад энэ нөхөрт бол юу ч биш гэнэ ээ, мал чинь, АН асар их өр тавьсаныг монголчууд бүгд мэднэ ээ, үр хүүхдүүд төлнө ш дээ, гэх гээд байна уу, Алтанхуяг тэнэг шиг ээ,
2015-10-29
Зочин:
Жаахан дэгсдүүлэв үү, энэ сайд. Дотоодын өрийг дарахгүй, төлбөрийн хугацааг хойшлуулж болно. Гадаад өрийн хугацаа 2017-28 онд дуусна, хойшлуулж болно л доо. Тэхдээ Монголын олон улсын нэр хүнд унаад гадаадын хөрөнгө оруулалтанд маш нуу нөлөөтэй
2015-10-29
irgen:
ene nohoriig AN -n holduus dotor shine garch irj bui aria gaagui siireg tolgoi baij magadgui getel bas butehgui er shiv de. Gadaad or ayul bish gene u ? ulsiin gej ner hoch ogood l ard tumen l tolii shd ene nohor tolohgui gedgiig ene bas olood harchij hooy yanaa yana
2015-10-28
Зочин:
Гааль татвар 2 ыг нийлуулж болохгуй хуулинд оорчлолт орно хувцас форм солигдоно лого оорчлогдоно систем солигдоно маш их зардал хэмнэснээсээ эсэн юм болно
2015-10-28
Хуц аа:
Зээл аваад идэлгүй уулгүй, дээр нь хоосон цацалгүй бүтээн босголт хийдэг болч айх юмгүй л дээ, харин манай луйварчид уургын морь шиг л байхаар чинь дэмий болдог юм оо
2015-10-28
ajliig ni hiilge:
Hudlaa yuch hiihgui shuumjlegchid het ih bnada sangiin saidad bayar hurgey er ni bol belen mungu taraasnii urshig shuudee
2015-10-28
Зочин:
SUULIIN HEDEN JIL SANGIIN SAIDAAR ARDCHILSAN NAM tSAGAAN, HU NAM uLAAN GEDEG HORVOOGIIN HOER TENEGIIG TOMILDOG BAISAN ODOO ENE ARHANGAIN HOLDUU TOLGOITIIG HEN TAL NI TAVISAN YUM BE. EHE NOHRIIN BAGA TARHI NI HOGJOOGUI BAIHAA
2015-10-28
эсэргүүцэж байна:
засгийн газрын өрийг нь болохоор бүх монголчууд төлдөг зээлийг нь болохоор хэдхэн хүн хувааж аваад буцааж төлөхгүйгээр үрдэг ийм ес хаа байна.
2015-10-28
итгэх арга алга:
Өртэй хүн өөдөлдөггүй өттэй мал таргалдаггүй монгол түмний минь үг шүү болор сайд гуай
2015-10-28
po:
21-7 uldsen 14 deer n zasag batalgaa ogood huwiihan zeel awad idcen bizde thr zasag n tolno bizde Bolor oo???
2015-10-28
Зочин:
гаигуу саин төсөв оруулж ирсэн нь үнэн. гэхдээ энэ саин төсөвөө миниихээр хоёр зүилээр үнэгүидүүлж баина.нэгд цалин хасах хоёрт хотуудад хаалга барих . энэ хоёр асуудлыг болих ёстои.т иим тэнэг юм оруулж ирж сөрөг хүчнээрээ шоолуулж баих ямар шаардлагатаи юм бэ?
2015-10-28