Тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох хуулийг дэмжлээ

img

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдлээ. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд хоёр удаа өөрчлөлт оруулан хугацааг нь сунгасан ч хуулийн үйлчлэл 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон юм. Тиймээс Ерөнхийлөгч Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл дээрх хуулийн үйлчлэх хугацааг сунгах тухай хуулийн төслийг санаачлан оруулж ирсэн нь энэ юм. Хуулийн төслийг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн аж. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар 2012 оны нэгдүгээр сарын 3-ны байдлаар манай улсын нийт газар нутгийн 14.6 хувьд лиценз олгоод байгаа бөгөөд нийт 3770 лицензийн 2500 нь хайгуулын, 1198 нь ашиглалтынх ажээ. Нийт 22.9 сая га газрыг хамарч байгаа юм байна. Дорноговь аймгийн тухайд 423 лиценз байгаа бөгөөд 114 нь ашиглалтын, 309 нь хайгуулын лиценз байгаа гэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга үндсэндээ бэлэн болчихоод байгаа аж. Уг хуулийн төсөлд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үйл ажиллагааны шат бүрээр нь олгохоор тусгажээ. Эрэл хайгуулын, олборлолтын гэх мэт шат бүрт нь сонгон шалгаруулалт явуулж нэлээд өндөр шалгууртайгаар олгохоор тусгасан гэнэ. Мөн тусгай зөвшөөрөл олгохоос өмнө тухай орон нутгаас санал авсны дараа асуудлыг шийдвэрлэхээр заалт оруулсан байна. Гишүүдийн асуулт, саналаа хэлж дууссаны дараа санал хураах болоход хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ub:
Үнэхээр сайн бодож байж энэ хуулиа гаргахгүй бол насгүй хууль болох вэ?Орон нутгийн захиргаанд эрхийг олговол бүр замбараагүй болох магдлал өндөршдээ.Шууд хяналт тавих хөндлөнгийн Аудитыг хэрэглэж ашигт малтмалын лицензийг хяналтыг ангатгах хэрэгтэй.БОАЖЯ-анд байгальд хэр хор холбогдолтойг тогтоож хэрэв хор хөнөөлтэй тогтоогдвол шууд хаах эрхийг нь өгч байвал яасагн юм бэ?Лицензийг ил тод байдалд гаргаж эзэмшигчийг нь тодотгож өгч ард түмэнд ил болгож байвал болохгүй гэх газаргүй шүү.
2012-05-01
Женко Баттулга сонгуульд ялсан тохиолдолд дараагийн Ерөнхий сайд болох магадлал өндөр гэдгийг гадны судалгааны байгууллага тогтоожээ. Мөн тэр цагаан шонхорын Энхтайвантай УИХ-ын даргын суудлыг бэлэглэх талаар тохироо ч хийж, мөнгө төгрөгөө өгөлцөж авалцжээ
2012-01-06
zov mash zov tegehgui bol mongold gazar nutgaa zarj idej bgaa humuus bur davarch herees heterch baina shuu dee.
2012-01-06