
Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 28-30 градус, Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын саваар 31-36 градус, бусад нутгаар 24-29 градус, өдөртөө бүх нутгаар 17-22 градус хүйтэн байна.
Говийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ