Үерт автсан иргэдийг аварчээ

img

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Хөх эрэгийн гарамны ойролцоо Говь-Алтай аймгаас явж байсан УБТ-8996 улсын дугаартай “ПАЗ” маркийн 30 хүнтэй зорчигч тээврийн автобус Байдрагийн голын усанд суусан байсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид өчигдөр татаж гаргасан байна.  Мөн дээрх газарт Байдрагийн голыг гатлах гэж байсан 4 хүнтэй “Тоёото Прадо” маркийн автомашин голын усанд хажуу талаараа унасан байсныг татаж гарган, 1 айлын 5 ханатай гэр усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлэх ажлыг  гүйцэтгэсэн байна. Завхан аймгийн Улиастай сумын Богдын голын гүүрэн доогуур гол гатлах гэж байсан “Пургон” болон “ГАЗ-66” автомашинтай 4 иргэн усанд суусан байсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид мөн татаж гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yamar aimar ym be .
2011-10-12