Монгол Улс НҮБ-ын Ахмадын конвенц байгуулахыг дэмжжээ

img

Гэрэл зургийг MPA.MN

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хороо, БНСУ-ын Хүний эрхийн үндэсний комисс хамтран энэ сарын 25-28-ны өдрүүдэд Сөүл хотноо АСЕМ-ын бага хурал, “Ахмад настны хүний эрх ба Дэлхийн хүн амын насжилт” сэдэвт хурал болжээ. Энэхүү уулзалтад Монгол Улсын ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын Бодлого дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ нар оролцоод иржээ.

 

Олон улсын ахмад настнуудад тулгамдаж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх арга зам, гарцын тухай энэ хурлаар хэлэлцжээ. Хурлын үеэр нэгэн сонирхолтой тоо баримт хэлэлцэгдсэн нь ахмад настны тоо.

 

Тухайлбал, 1950 онд дэлхийн хүн амын 200 сая нь 60 ба түүнээс дээш насныхан байсан бол энэ тоо 32 жилийн дараа буюу 1982 онд 400 сая, 2001 онд 600 сая болж өсчээ. Харин 2025 онд 1.2 тэрбум болно гэсэн судалгааг гаргасан байна.

 

Мөн 80 ба түүнээс дээш настай хүмүүсийн тоо 1950 онд 13 сая байснаа 2004 онд 50 сая болж өсчээ. Цаашид эрчимтэй өссөөр 2025 онд 137 саяд хүрэх магадлалтайг судлаачид тооцоолжээ.

 

Хуралд оролцсон олон улсын эрдэмтэн, судлаачид болон НҮБ-ын төлөөлөгчид НҮБ-ын Ахмадын конвенц байгуулах шаардлагатай гэдэг асуудлыг нэлээн ярьсан. Үүнийг Европын өндөр хөгжилтэй орнууд эдийн засагт хүндээр нөлөөлнө гэж дэмжихгүйгээ илэрхийлжээ. Харин Монгол Улсын Засгийн газар дэмжсэн. Түүнчлэн Ахмад настны талаар хуультай орон цөөхөн байдаг гэнэ. НҮБ-ын Ахмадын конвенц байгуулахаас өмнө Олон улсын зохицуулах хорооны дэд ажлын хэсэг байгуулж, суддах, бэлтгэлийн хангах талаар олон улс санал нэгдсэн тухай ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ярьсан.

 

Олон улсын түвшинд ахмад настанд тулгамдаж буй хэдхэн асуудал байдаг аж. Манай улсад ч эдгээр асуудал бий. Ахмадын амьжиргааны түвшин, аж төрөх эрхийн хүрээнд эрүүл мэндээ хамгаалуулах эрх, Нийгмийн хамгаалал, халамж, үйлчилгээ хүртэх эрх, Насаар ялгаварлан гадуурхахаас ангид байх эрх, Хүчирхийлэл дарамтаас ангид байх,  Хөдөлмөр эрхлэх эрх, Мэдээлэл олж авах эрх нь зөрчигдөх зэрэг асуудал ахмадуудад тулгарч байгааг олон улсын судлаачид олж харжээ. Иймээс ахмад настны асуудлыг тусгайлан авч үзэх ёстой, ахмад настнууд нь онцгойлон үзэх нийгмийн бүлэг болсон гэдэг дээр санал нэгдсэн байна.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Н.Энхбаярын хамгийн сүүлийн улаан гал хамгаалагч нь гараад ирсэн үү. Тэгж таарна мэдээж. Энэ муу гарч ирж гал хамгаалагчын үүргээ гүйцэтгэхгүй хаачдым. Даан ч бүр харагдахгүй байсым. Одоо хүний эрх олон улсын гэрээ конвенц гэхчилэн гуцаад эхлэнэ биз.
2015-10-31