Говийн мазаалай баавгайг аврахыг уриалсан радио жүжиг бүтээжээ

img

Дархан хотын орон нутгийн мэдээллийн “ОРХОН-106 ” радио нь, Монголын говьд маш цөөхөн тоотой үлдээд байгаа Мазаалай баавгайг нэн яаралтай аврахыг олон нийтэд уриалсан “Атас Богдын майга бор” хэмээх радио жүжиг бүтээж сонсогчиддоо хүргэсэн байна.  Энэхүү радио жүжигт, зөвхөн Монголын алтайн цаад говийн хязгаар нутагт, эрдэмтдийн судалгаагаар 15-25-хан тоо толгой үлдээд байгаа говийн баавгай Мазаалайг шуурхай арга хэмжээ авч аварч үлдэхийг төр засаг, олон нийтэд анхааруулжээ. Мазаалай нь дэлхийд өөр хаана ч байхгүй юм. Мазаалай баавгайг аврахын тулд Монголын төр, эрдэм шинжилгээний байгууллагууд тун хойрго хандаж байна. Энэ ховор амьтныг хамгаалах талаар улсаас, дэлхийн байгаль хамгаалах байгууллагын анхааралд хүргэж дорвитой туслалцаа авах шаардлагатай байгааг ч уг жүжигт хөндөн тавьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ