Н.Энхбаяр: Би санал нэг байна

МАН, МАХН-ын ахмадууд өнөөдөр тус хоёр намын удирдлагуудад өргөх бичиг барилаа. Ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд МАН, МАХН-ыг хамтарч орохыг хүссэн өргөх бичгийг МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар гардан авч, удахгүй удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ гэдгээ дуулгасан.
Тэгвэл ахмадууд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нартай уулзаж, мөн энэ бичгээ гардуулжээ.
Өргөх бичгийг гардаж авсан МАХН-ын дарга Н.Энхбаяр ахмадуудад хандан, “Ахмадуудынхаа өргөх бичгийн агуулгыг сонсоход та бүхний сэтгэлийн зовинол, өнөөдрийн хүнд хэцүү байдлыг дүгнэн энэ байдлаас гарах гарцыг хоёр нам эвсэх гэж дүгнэж тунгаажээ. Энэ бүхэнтэй би санал нэгтэй байна. Гэвч нэг хүн санал нэгдэхээс илүүтэй өөр олон хүмүүсийн санал нэгдэж байж энэ асуудал цааш өрнөх ёстой. Ялангуяа МАХН, МАН-ын удирдах бүрэлдэхүүний санал нэгдэх ёстой. Тийм учраас бид хойшоо суухгүй, тойрч гүйхгүй идэвхтэй оролцоё" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ