Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

img

Аргын тооллын: 2012.1.6 Баасан гараг
Билгийн тооллын: 12. улаан бар өдөр
Наран ургах шингэх: 08.40-17.10
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.
Барилдлага:
Шүтэн барилдлага:
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, тойн болох, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлнээ сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтний улирал эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ