Николь, Хэмилтон нар эргэн нийлжээ
2015-11-09

“Формула 1”-ийн од Льюс Хэмилтон, дуучин Николь Шерзингер нэр эргэн нийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өчигдөр Лондон хотноо байрлах “The Box” гэх шөнийн клубээр үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Хос хэвлэлийнхэнтэй таарахгүйн тулд клубын арын хаалгаар гарцгаасан ч баригдсан аж. Хэмилтон, Шерзингер нар нэг машинд суугаагүй хэдий ч очсон газар нь нэг байсан хэмээн “TMZ” сайт мэдээлэв. Оройны 2.00 цагийн орчимд дуучин бүсгүй Хэмилтоны гэрт очсон байна.

 

Хос 2007 оноос болзож эхэлсэн ч энэ оны хоёрдугаар сард салж буйгаа зарласан билээ. Тамирчин эр гэрлэхийг хүсээгүй учир Николь түүнээс салахаар шийдсэн гэв. Тамирчин эр найз бүсгүйгээсээ долоон насаар дүү бөгөөд 2017 он хүртэл хүүхэдтэй болмооргүй байна хэмээн нэгэн ярилцлагынхаа үеэр дурьдсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин