Багш нарт 25 000 ширхэг зөөврийн компьютер олголоо

img

Монгол улсын Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр багш нэг бүрт зөөврийн компьютер олголоо. Нийт 25 000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11340 ширхэг зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олгож байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Үүнээс гадна аймгийн төвийн 55, нийслэлийн 97, сумын 473, нийт 625 сургууль, 271 эмнэлэг шилэн кабель бүхий интернэтэд холбогдоно. Ингэснээр сурагч, багш бүр хоорондоо мэдээлэл түргэн шуурхай дамжуулах, е-контентуудыг сургалтдаа өргөнөөр хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.

 

Багш нар зөөврийн компьютертэй болсноор сургалт чанар, стандартыг цоо шинэ тавцанд гаргана гэдэгт итгэлтэй байна. Монголын боловсролын салбарын хөгжлийн түүхэнд цоо шинэ сүлжээ, цоо шинэ боломж өнөөдрөөс бий болж байна. Улаанбаатар хот, орон нутаг, хязгаар нутагт ажиллаж буй багш нарын ажиллах нөхцөл, ялгаатай байдал энэ сүлжээ, техник технологийн үр дүнд арилна. Улс орон даяар сурагч хүүхдүүд маань чанартай сургалтыг тэгш хүртэх бололцоо нээгдэж байна гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцоллоо.

 

БСШУ-ы сайд Л.Гантөмөр болон тус салбарын үе үеийн сайд нарт, тус яамны хамт олонд, БНХАУ-ын Засгийн газарт, тус улсын Элчин сайдын яамны хамт олонд Монголын нийт багш нар, сурагчдын өмнөөс Ерөнхий сайд талархал дэвшүүлээд Ерөнхий боловсролын бүх сургуулийг ухаалаг самбартай болгох ажлыг энэ төслийн үргэлжлэл болгон хэрэгжүүлнэ гэлээ.  

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 127 тоот тогтоолын дагуу БНХАУ-ын Засгийн Газраас Монгол Улсын Засгийн Газарт олгох экспортын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг шинэчлэн баталж, зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулсанаар энэхүү түүхэн хөрөнгө оруулалтыг хийх боломж бүрджээ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
sanamsargui ongorson medee garch irlee…ene yyhej baisan umnuud ulsiin horongoor ene meteer togloj oorsdiigoo surtalchilaad um hiisen boloh geed baidag luivraa zogsoogoochee,,,,,odooch ene meteer ulsiin horongo yrehiig taslan zogsooh estoi, zavaan um be yasan
2019-09-21
багш:
зөв гантөмөр сайдад баярлаж байна. багш нарт ингэж туслана гэдэг маш зөв
2015-11-10
Suld:
Ene ch arai heterch bna. Boliochee
2015-11-10
Зочин:
heden dollaraar hudaldan absan be? 25 000 1000 = 25 000 000 gesen unen uu? 25 caya dollar buyu 50 terbum togrog boloh ni ee dee.
2015-11-10
Сараа:
Зээлээр компьютер авч багш нарт өгч байхаар хийсэн ажилд нь тохирсон цалин олгоосой. Сургууль цэцэрлэгээ хангалттай барьж ажлын ачаалыг хөнгөлж ард түмний хүүхдүүдийг бүгдийг нь цэцэрлэг сургуульд тавтай суралцуулаасай. Засгийн газрынхан минь хүмүүс үрүүгээ чиглэсэн ажил хийгээч. Компьютер авчих хэмжээтэй цалинг нь нэмээсэй. Дахиад л зээл Зээлийг хэрэгтэй зүйлд нь зараасай.
2015-11-10
Зочин:
Ард түмэн ч үндсэндээ хятадын барьцаанд бүрэн орлоо. Ер нь өр тавьж буян хийх нь арай хэтэрлээ
2015-11-10
Зочин:
LENOVO шажигнасан юм биз дээ
2015-11-10
zochin:
es iin shahaa
2015-11-09
Unen ug:
Hahuulia bolioch shudrag hodolmoriin ur dungeeree irged amidardag togtoltsoo burduulehiin orond luivar l bodood baih yum. Ene ih yum taraah yavstdaa l yum unagdag baihgui yu. Ard irgediin orlogiig ni saijruulahad l buh anhaarlaa chigluulbel im yum taraah, oyutnii mongo, tsetserlegiin mongo, udiin hoolnii mongo, abtobusnii hoglolt zereg tosov daahgui olo arvan asuudal shiidegdchih yum ldaa Ta narii naad arga chini uye ongrooson neg ih yum hiichihlee gej bodoj baigaa bol enduurel shuu. Gadnaas boon or tavij avaad bagsh nariig bayrluulsan bolj ard tumniig huurch baina Ene computeriin mongiig negen tsagt irgen ta tolno shuu
2015-11-09
irgen:
songuuliin huuliig zerchij bagaa yum bishuu Magnai Erdenechimg Gantemer Ganhuyag geed l bugd yum taraagch boljee
2015-11-09
Зочин:
Бизнес биш луйвар. Монго идэх арга нь
2015-11-09
Зочин:
Сайханбилэгийн гаршсан бизнес дээ
2015-11-09