Бүлэг нинжа нарын үйл ажиллагааг зогсоожээ

img

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Тогоот багийн Жаргалант гэдэг газар хууль бусаар ашигт малтмал олборлож байсан бүлэг хүний үйл ажиллагааг зургадугаар сарын 8-нд зогсоосон байна. Мөн Хадагтай гэдэг газар үйл ажиллагаа явуулж байгаа  “Эрэлчин”, “Мөнх зул бадмаараг” уурхайд тус аймгийн БОАЖГ-аас шалгалт хийжээ. Гар аргаар олборлогчдод санамж өгч, Цэнхэрийн гол орчмын хог хаягдлыг цэвэрлүүлсэн байна. “Баянмод-Уул”, “Эрэлчин” эрэл хайгуулын компаниуд усны тоолуургүй байсан тул тоолуур тавих шаардлага өгч, ус ашигласны төлбөр 3 сая төгрөгийг улсын орлогод оруулсан гэж байна. Мөн тус аймгийн Биндэр сумд 10 га газарт ойн цэвэрлэгээний ажил үргэлжилж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain baina odoo Hentii aimgiig Hytaduudaas tsewerleh heregtei buur Zasag dargiin tamgiin gazar, Tsagdaa, Hudaldaa uilchilgeenii gazruudaas ehelj tsewerleh tsag boljee ard tmen mini ee
2011-12-02