“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно
•
•
Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр
•
•
ЦЕГ-аас амь хохирогч Б-гийн машинаас гэрээслэл олдоогүй гэв
•
•
БОАЖЯ: Монгол Улсад 120 мянга 250 жуулчин ирсэн байна
•
•
Б.Оюунсанаа: Ойг нөхөн сэргээхээр 4 сая мод тарина
•
•
Бизнесийг тань өсгөж, үнэ цэнийг нэмэгдүүлэх “Бизнес төв” Сэлэнгэ аймагт нээгдлээ
•
•
Н.Наранцэцэг: Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах үүрэгтэй
•
•
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ
•
•
Ууланд аялж байсан иргэдийн нэг нь амь насаа алджээ
•
•
Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий
•
•
зар
Улс төр
Хууль эрхзүй
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Соёл урлаг
СПОРТ
Парламент TВ
Сонгууль-2024
Улс төр
Хууль эрхзүй
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Соёл урлаг
СПОРТ
Парламент TВ
Сонгууль-2024
Холбоо барих, сурталчилгаа байршуулах
Бидний тухай
Rss
Лого татах
Зар
Ж.Батсуурь: Монголд эрх мэдэлтэй хүн алга
2015-11-17
Tweet
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-аар өнгөрсөн баасан гарагт 2016 оны төсвийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Таны хувьд энэ төсвийг хэрхэн дүгнэж байна вэ. Өмнөх жилүүдээс данхайсан, бүх талаар бүсээ танасан төсөв боллоо гэх шүүмжлэл байна шүү дээ?
-Төсвөөр урьд өмнө нь явж ирсэн нөхцөл байдал болон өнөөдрийн баталсан төсөв ямар алдаа дутагдалтай бодлогын хувьд ямар шинэчлэл хийгдсэн талаар намын бүлгийнхээ хурал дээр ярилцахаас гадна төсвийн хэлэлцүүлгийн үед том дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлт бол манай намын бүлгийн ажлын хэсгийн ярьж байгаад гаргасан дүгнэлт.
Чуулганы үеэр иж бүрэн танилцуулж, намын удирдлагууд мэдээлэл өгсөн учраас тэр бол бидний, бас миний дүгнэлт.
Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах гэж оролдсон, төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх гэж оролдсон. Данхайсан төрийн бүтцийг зарим талаар цомхотгох оролдлого хийсэн. Гэхдээ тэр зорилгодоо хүрч чадсангүй. Дундуур нь янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж эргэж буцсаар байгаад зардлаа нэмээд баталчихлаа. Ер нь сонгуулийн өмнөх жилд төсвийг батлахад төвөгтэй байдаг. Янз бүрийн лобби орж ирдэг. Зайлшгүй шаардлагатай зүйлүүд ч нэлээд байгаа. Шаардлагатай өөрчлөлтөө хийж чадсангүй гэж хэлэх гээд байгаа юм. Дутуу баригдсан обьектуудаа дуусгах талаар учир дутагдалтай байсан. Төсвийн орлого биелэхгүй, алдагдал үүсэх төсөв болсон л гэж дүгнэх байна.
-Сөрөг хүчний эсэргүүцлээс үүдээд буцаад зарлагаа нэмж баталсан гэж эрх баригч намын сайд тайлбарласан. Өөрөөр хэлбэл, цалин хасахгүй, яам агентлагийг татан буулгахгүй гэсэн та бүхний эсэргүүцлээс болж зарлагыг нэмсэн юм биш үү?
-Төрийн албан хаагчдын цалинг бууруулна гэж яриад байгаа юм. Гэтэл Монгол Улсад өнөөдөр цалингийн үнэлэмж ямар байгаа билээ. Төрийн албан хаагч ч гэхгүй бүх л салбарт цалин муу байгаа. Наад захын худалдан авалтын хэрэгцээг хангаж чадахгүй цалин авдаг. Тийм байхад дахиад 10, 30 хувиар бууруулна гэж ярьж яах юм бэ. Дэлхийн томоохон хотууд өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байдаг. Гэтэл манайд өдөр сараар л өсч байгаа. Өртөг нь хүртэл өндөр. Зарим хямд бараа нь чанарын стандарт хангахгүй байгаа шүү дээ. Төрийн албаны хуульд тодорхой заалт байгаа. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцлийг дордуулж болохгүй гээд заачихсан учраас цалинг нь хасч хууль зөрчиж болохгүй. Төсөв хүрэлцэхгүй байна гээд буурууллаа гээд тийм их хэмжээний мөнгө хэмнэхгүй. Хэрэгцээ шаардлага нь чухал биш оффис зэргээс татгалзахад гэмгүй юм. Энэ жил алдагдалгүй шахам төсөв батална гэсэн ч алдагдал нэмэгдсэн, үргүй зардал ихтэй төсөв батлагдчихлаа.
-Мөнгөний бодлоготой уялдаж чадсангүй дээ. Танай байнгын хороогоор уялдуулах талаар мөн ч их ярьсан?
-Төсвийн бодлого Мөнгөний бодлоготой маш нягт уялдах ёстой байсан. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Төв банкны өргөн барьж батлуулсан бодлогод тодорхойгүй зүйл олон байлаа. Өргөн барих гэж байгаа төсөв, батлагдсан төсөв нь хүртэл шал өөр. Баталсан төсвөөсөө шалтгаалаад бодлого нь хүртэл өөрчлөгдөх жишээний. Мөнгөний бодлогыг батлахад урьдчилж харах бололцоо алга. Том төслүүд урагшаа явах эсэх нь тодорхойгүй байна. Гацууртын орд гэж бид зөндөө л ярилаа. Төрийн эзэмших хувь хэмжээг тогтоогоод, яаралтай хэлэлцээд өг гэсэн ч гацчихлаа. Энэ бүх ойлгомжгүй байдлаас болж Төв банк Мөнгөний бодлогоо тодорхой боловсруулж чадаагүй. Бодлогод нөлөөлөх учиртай шаардлагатай эдийн засгийн гол хүчин зүйлүүд тодорхойгүй байдалд орсонтой холбоотой юм.
Оюутолгойг хар, Тавантолгойн нөхцөл байдлыг дүгнээд үзэхээр үр дүн алга. Эдийн засагт жин дарах том төсөл хөтөлбөр урагшилсангүй.
Засгийн газар нь ч тогтвортой ажиллаж чадах эсэх нь тодорхой бус байгаа. Үндсэндээ тодорхойгүй байдлуудаас үүдэж тодорхой бодлого гаргаж чадахгүйд хүрчихээд байна, энэ улсад. Сонгуулийн дараа цомхон бүтэцтэй чадварлаг Засгийн газар, эс бөгөөс агентлагуудыг нэгтгэнэ гэх мэтээр дандаа ойлгомжгүй асуудлаар төрийн ажил явж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ойлгомжгүй байхад тодорхой яг таг заачихсан бодлого гаргаж уялдуулах хэцүү л дээ. Даруухан тооцоо хийгээд, дараа нь мөнгө ороод ирвэл хэрэглэх байдлаар явчихвал болоод л явчихна. Чанартай зөв хөрөнгө оруулалтаа урьтал болгоод явах хэрэгтэй байна л даа. Жалга довны үзлээр аймаг сумандаа баахан мөнгө үр дүнгүй цацдаг тэр жишиг алдагдахгүй байна шүү дээ. Нэг Засаг дарга гарч ирээд хаалга хэдэн зуун саяар барьдаг, дараагийнх нь гарч ирээд нураагаад өөрийг барьдаг эдийн засагтай байхад яаж төсөв нь Мөнгөний бодлоготойгоо уялдах билээ. Барж идэхээр мэрж иддэг зарчмыг бид баримтлах ёстой юм.
-Төсөв батлагдчихлаа. Одоо энэ асуудлын дараа Үндсэн хууль олон нийтийн анхаарлын төвд орж ирж байна. Цаг нь болсон болоогүй, ард иргэдээс асуух, асуухгүй тухай ярьж эхэллээ
?
-2008 онд ажиллаж байсан парламентын гишүүд ярьж байгаад ер нь Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмждэг иргэд ч олон байдаг.
Би ч гэсэн зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой гэж үздэг гишүүдийн нэг. Гэхдээ энэ парламентад цаг хугацаа алга гэж бодож байгаа юм.
Төр Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн талаар бодлогоо тодорхойлоод явж болно. Нэг хэсэг нь үүнийг үгүйсгэж унагах гэж буруу талаас нь тайлбарладаг. Тэгэхээр иргэд ч энэ талын мэргэжлийн хүмүүс биш учраас буруу зөв ойлголттой байгаа. Тиймээс зөв ойлголт өгөхийн тулд явах ёстой. Энэ муу хүн гэж тайлбарлавал муу л хүн. Харин энэ сайн өөрчлөлт, сайныг нь дэмжье гэвэл сайнаас нь ярьж болно. Тиймээс улстөржилтгүйгээр улс эх орныхоо хувь заяа, цаашдын амьдралыг бодоод зөв өөрчлөлт хийх хэрэгтэй. Хуулийн төслийг байсхийгээд л өөрчилдөг жишиг энэ төрд тогтлоо. Нэг Засгийн газар гарч ирээд, яамны удирдлага солигдоод салбарынхаа хуулийг шинэчилж байна.Хогийн тантан шиг хуульдаа баахан өөрчлөлт чихсээр байгаад төр нь өөрөө нөгөө хуулиа ойлгохгүй, хэрэгжүүлж чадахгүйд хүрч байгаа юм. Монгол Улсын хүн ам эрчимтэй өсч байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал сайжрахын хэрээр төрөлт нэмэгдэж байгаа учраас олон жалга довны үзлийг болиулж нэг бодлогын төлөө зүтгэх цаг нь болсон. Намчирхдаг, талцдаг, нэг нэгийнхээ мууг үзэх гэж асуудалд хандаад байвал улс хөгжихгүй ээ.
-99 гишүүнтэй болох тухайд та ямар бодолтой байна?
-Яаж тайлбарлахаас шалтгаалаад хүмүүс янз янзаар ойлгож байгаа юм. Хоёр сая дөнгөж гаруйхан хүн амтай байхад 76 хүн байсан. Нэлээд цөөн хүн амтай улс орнуудтай харьцуулаад үзэхээр 76 гишүүнтэй парламент байдаггүй. Яагаад гэхээр, энэ 76 хүн зургаа юм уу долоон байнгын хороонд хуваагддаг. Манай
Эдийн засгийн байнгын хороо гэхэд л 19 гишүүнтэй. 10 хүн бүрдээд хурлаа хийдэг. 10-аас зургаан хүн саналаа өгвөл дэмжээд явчихдаг.
Манай байнгын хороонд маш олон асуудал харьяалагдаж байгаа. Эрчим хүч, төмөр зам, уул уурхай, хот байгуулалт, үйлдвэрлэл, мөнгөний бодлого, статистик, хүн ам зүй, санхүүгийн зохицуулах хороо, гадаад дотоод эдийн засаг гэх мэтээр маш олон асуудлыг бид хэлэлцдэг. Дээрээс нь нэмээд хуулийн төслүүд ороод ирдэг. Гэтэл эдгээр асуудлуудад бодитой судалгаа шинжилгээ хийх гэхээс илүүтэй уншиж ч амжихгүй ар араас нь довтолгоод л, батлаад явуулдаг. Түүхий хууль батлах шалтгаан энэ болж байна. Судалгаа шинжилгээний баг тооцоо хийдэг ч УИХ-ын гишүүдэд энэ хуулийн талаар салбар бүрийн төлөөлөлтэй уулзаад явах боломж алга байна. Барилгын хуульд өөрчлөлт оруулахын тулд бид эхлээд яг барилга барьж байгаа хүмүүстэй уулзах л ёстой юм. Барилга барьдаг хүмүүс, барилгыг хэрэглэдэг хүмүүс хоёр өөр зүйл ярьдаг учраас энэ бүхний талаар нэгтэж сайтар судлах хэрэгтэй байна. Ажлын хэсэг байгуулахад л орж ажиллах хүн олдохгүй байна шүү дээ. Тиймээс эдийн засгийн байнгын хороо ядахдаа гурав байх ёстой гэж боддог юм. Байнгын хороо сайтар судлаад, хэлэлцээд оруулж ирсэн байхад Их хурлаар хэлэлцээд явчихдаг учраас зургаан хүний саналаар л хууль батлагдаад байгаа юм. Тиймээс тоог нэмэх нь буруу биш. Их хурлаа өргөтгөөд явах ёстой л доо. Гишүүдэд хуулиас гадна тойрогтоо ажиллах, хурал цуглаанд орох гэх мэтээр олон ажил бий. Ажил нь хэт ихдэхээр алийг нь ч хийхгүй цалгардуулдаг хандлага байдаг юм.
-Засгийн газрын гишүүдийн 3/1-ийг УИХ-ын гишүүдээс бүрдүүлэх, улмаар Гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг салгах тухай том өөрчлөлт хийгдэх бололтой. Өөр нэг том өөрчлөлт бол орон нутагт сонгууль явуулахгүй байх нь зөв гэж шийдсэн байгаа?
-Зөв санал. Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавих боломж бүрдэнэ. Засгийн газрын гишүүдийн ажилд хяналт тавьж, тайланг нь хэлэлцэж чаддаггүй. Засгийн газар нь УИХ-тайгаа ойлголцож байгаагүй. Ер нь олон шалтгаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Аймгийн төвүүдийг хар. Өөрсөддөө хот гэж нэр өгөөд хотын захирагч томилдог болсон. Засаг дарга, захирагч гэх мэтээр янз янзаар өөрсдийгөө нэрлэж байгаа. Хотын даргын ажлын алба хүртэл байгуулагдаж байна шүү дээ. Тиймээс үүнийг Үндсэн хуулиар цэгцлэх ёстой. Тогтолцооны гажиг үүсч байна шүү дээ. 2012 оны сонгуулийн үр дүн нь ойлгомжгүй маш олон аймаг сум байгаа. Манайх 5-6-аар ялсан ч ялагдсан нам маань төр барьж байгаа гэж яриад сууж байдаг. Тэгвэл сонгууль явуулж яах юм бэ. Тиймээс сум, аймгийн төвшинд сонгууль явуулахгүй байх нь зөв гэж боддог. Аймаг сумынхаа удирдлагуудыг Засгийн газрын тэргүүн томилж ажиллуулаад, Засгийн газрын бодлого анхны цэг баг хороонд саадгүй хэрэгжих тэр механизмыг бүрдүүлэх ёстой юм. Одоо болж хэрэгжиж чадахгүй байна. Намчирхах үзэл, улс төрийн бодлогын зөрүүнээс шалтгаалж төрийн бодлого бүх шатанд хэрэгжиж чадахгүй байгаа. Өөр намын Засаг даргатай учраас наад бодлого чинь хэрэгжихгүй гэх мэтээр л ярьж байна шүү дээ. Суманд улс төрийн сонгууль явдаг асуудлыг өөрчлөх ёстой. ИТХ, нутгийн өөрөө удирдах байгууллага байж болно. Харин Засгийн газрын тэргүүн аймгийнхаа Засаг дарга нарыг томилоод явах хэрэгтэй. Аймаг нь сумаа, сум нь багаа томилоод явчихад л болно. Хөдөө орон нутагт эцэс төсгөлгүй улстөржилт, нам дагаж албан тушаалд очдог, хэдэн төгрөг олох гэсэн хүмүүсийн талцал хуваагдал хэтэрлээ.
Бичил уурхайчид шиг л ажилладаг. Уурхайн хаягдал шороог ашиглаж ашиг олдог шиг л механизм яваад байна.
Энэ бүхнээс шалтгаалаад төрийн нэр хүнд уналаа. Гадаад талаасаа ч бид нэр хүндээ алдлаа. Гадныхан биднийг “Монголчууд бол морь унасан толгойгүй хүмүүс” гэж шоглож байна. Монголд эрх мэдэлтэй хүн гэж алга. Ерөнхийлөгч эрх мэдэлтэй ч юм шиг, эсвэл УИХ-ын дарга бүхнийг мэддэг хүн шиг. Нөгөө талд Ерөнхий сайдад бас эрх мэдэл нь байгаа юм шиг ийм хачин тогтолцоо явж ирсэн. Ерөнхий сайд нэг том шийдвэр гаргахаар УИХ-ын дарга нь зөвшөөрөхгүй, огцруулна гээд суучихдаг. Эсвэл Ерөнхийлөгч хориг тавиад гацаачихдаг. Шийдвэр гарч чадахгүй тэгээд л гурван тал руу шидэгдчихнэ.
-Нөгөө талаар Ерөнхий сайд гэж хаан шиг хүн бий болох нь гэх шүүмжлэл байна л даа. Аймаг суманд өөрийнхөө хүнийг тавиад эхэлвэл яах вэ?
-Бид энэ утгагүй ярианаас салмаар байгаа юм. Өөрийнхөө хүнийг тавина гэж ярих юм. Жишээлбэл, би Монгол Улсын Ерөнхий сайд байсан бол гурван сая хүнийг бүгдийг нь миний хүн гэж ярина. Нэгдүгээрт, энд шалгуур тавигдана. Аймгаа удирдаад явах боловсрол мэдлэг гэх мэтийг үзүүлэлт болгоно. Ер нь аймгийн Засаг дарга гэдэг чинь хууль журмын хүлээс дор амьдардаг хүмүүс шүү дээ. Би тэр ажлыг чинь найман жил хийсэн.
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга гэх мэтээр 27-28 чиг үүргийг давхар хариуцдаг. Үүнийг зөв хэрэгжүүлж чаддаг хүн л ажиллана. Монголд тэрний хүн гэсэн утгагүй зүйл газар авлаа.
Ерөнхий сайдын хүн, Ерөнхийлөгчийн халаасны хүн гэх мэтээр хочилж, бие биеэ адалж эхэлдэг. Ерөнхий шалгуур тавиад л түүндээ тохирсон хүнээ сонгоод явах боломжтой. Гудамжнаас гэнэт нэг хүн татаж гаргаад суулгана гэж юу байх вэ дээ. Эрх мэдэлтэй нь эрх мэдлээ зөв хэрэгжүүлдэг улс хөгждөг болохоос, эрх мэдлээ хэдэн хүнд хувааж өгөөд, тэр хүмүүс нь булаацалдаж суудаг улс хөгжихгүй. Ерөнхийлөгчийг таван жилээр сонгох талаар бодож үзсэнгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Цаг нь ч болсон.
Б.Өнөртогтох
Эх сурвалж:
www.mminfo.mn
Ж.Батсуурь: Монголд эрх мэдэлтэй хүн алга
Tweet
Shuud.mn
Сонин хачин
124578996:
Найз минь Хүмүүний амьдрал богинохон .Кноп дарах боломжтой байгаа үедээ Хойч үеийнхээ үр хүүхдийнхээ ирээдүйг харж л Төрд зүтгээрэй. Тэрнээс тэр МАН бол хамаагүй шүү. Үнэндээ энэ Наа гэдэг чин хэсэг бүлэг хүмүүсийн эрх хамгаалсан Улс төр-бизнесийн бүлэглэл болчихсон байгааг чи мэдэж л байна ш тээ. Тиймээс Нам гэж битгий туйлшир. Аливаа юманд холч, голч бай найз минь.
2015-11-17
Хариулах
Зочин:
Зөв ярьж зөв сэтгэж байна. Ажлын амжилт хүсье
2015-11-17
Хариулах
Zochin:
Olon jil hudal yarilaa daa. Odoo bolij uz dee. Heleh hiih 2 chini MAH-d shal ondoo sh dee
2015-11-17
Хариулах
Зочин:
батсуурь гишүүнээ дандаа хор наируулагч зальтаи тэнэг шуналтаи сэтгэлгүи хүмүүс нам засагиин толгоид суугаад улсаа хөгжлөө чангаагаад баих юм.ганц гаигуу сэтгэлээр зүтгэж ажилласан ерөнхии саидыг алтанхуягииг танаи нам уилсаар баигаад авч хаяад оронд нь 5 толгоиг заруулах хүн танаи нам томилчих юм.
2015-11-17
Хариулах
Зочин:
энэ гишүүн дэвшилтэт баир суурьтаи баигаад баяртаи баина. танаи намын удирдлагад цөөхөн тэнэг хамаг төриин ажлыг будаа болгож ирсэн. одоо ч үндсэн хууль өөрчлөхгүи гэж баина. мөн тэнэг. та саин баина.манаи намд бас хэдэн тэнэг баина. цалин бууруулна гэсэн төсөв оруулж ирж нүднии булаа болсон.нэмэхгүи юмаа гэхэд баигаагаар нь баилгаж болно оо доо. ямарч тэнэг засаг цалин бууруулна гэж ярьдаггүи баихгүи юу? өөрсдөө цалингаараа амьдардаггүи хүмүүс л цалин бууруулна гэж хуцсан баих. өнөөгиин баигаа эрх хэмжээниихээ хүрээнд 5 толгоиг хятадад 70 н жилээр хувьчлах гээд гүриигээд баидаг. саиханбилэгииг хэлж баина. гэтэл шинэ өөрчлөлтөөр эрхииг нь нэмнэ гэж баина. тэр тохиолдолд энэ нөхөр улсаа зарчихвал яах вэ?та хариулаач.
2015-11-17
Хариулах
иргэн:
Үгүй энэ Батсуурь чинь МАН намын хүн биз дээ. Энэ чинь харин зөв бодолтой хүн байна ш дээ. ҮХ-ийнхаа өөрчлөлтийг хурдан хийгээд яваасай даа. МАН болохоор цаг зүг нь болоогүй гээд байгаагүй бил үү. Манай төр засаг чинь ёстой нээрэн морь унасан толгойгүй хүн гэдэг шиг болчихоод байгаа биз дээ. засгийн тогтолцоо ерөөсөө болохгүй байна л даа. Тэгээд газар сайгүй, энд тэндгүй улс төрчид, их мэдэмхийрэгчид. Яасан сонин болчихоо вэ?
2015-11-17
Хариулах
Зочин:
ih hurliin hamgiin sulhan gishuun.iim nuhdiig dahin songoh hereggui e.
2015-11-17
Хариулах
Иргэн:
Хуцдаг гар шүү. Монголд бүх албан тушаал татаас, шан харамжаар яваа шүү. Амьдралаас тасарсан иймэрхүү юмнуудын төрөөс зайлуулах хэрэгтэй.
2015-11-17
Хариулах
Шинэ
Эрэлттэй
Зөвлөхүйц
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно
20 мин
Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр
1 цаг 34 мин
ЦЕГ-аас амь хохирогч Б-гийн машинаас гэрээслэл олдоогүй гэв
2 цаг 0 мин
БОАЖЯ: Монгол Улсад 120 мянга 250 жуулчин ирсэн байна
2 цаг 35 мин
Б.Оюунсанаа: Ойг нөхөн сэргээхээр 4 сая мод тарина
3 цаг 6 мин
Бизнесийг тань өсгөж, үнэ цэнийг нэмэгдүүлэх “Бизнес төв” Сэлэнгэ аймагт нээгдлээ
3 цаг 38 мин
Н.Наранцэцэг: Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах үүрэгтэй
3 цаг 50 мин
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ
4 цаг 10 мин
Ууланд аялж байсан иргэдийн нэг нь амь насаа алджээ
4 цаг 26 мин
Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий
4 цаг 41 мин
М.Бадарчийн нэхэмжлэлтэй шүүх хурал үргэлжилнэ
4 цаг 48 мин
Галыг бүрэн унтраав
4 цаг 53 мин
Өнөөдрөөс эхэлж ихэнх нутгаар дулаарна
5 цаг 20 мин
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
20 цаг 56 мин
Танилц: Тавдугаар сард болох бөхийн барилдаанууд
21 цаг 10 мин
Шувуу ажиллагаа Турк улсад хэрэгждэг болов
21 цаг 29 мин
Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?
22 цаг 40 мин
Өнөөдрөөс эхэлж шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо
22 цаг 55 мин
Бусдын эд хөрөнгө, мөнгийг авахаар заналхийлж хүч хэрэглэсэн 52 хэргийг шүүх шийджээ
23 цаг 15 мин
Хятад иргэн монгол иргэний аминд хүрчээ
23 цаг 46 мин
Паркын тохижилтоос болж "Сөүл" рестораны 150 гаруй ажилчид ажилгүй болно гэв
Өчигдөр 13 цаг 39 мин
Өмгөөлөгч амиа хорлох хүн биш, улстөрийн аллага болсон шүү гэв
Өчигдөр 12 цаг 45 мин
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ
Өчигдөр 12 цаг 25 мин
Б.Булганыг хамгаалалтад авчээ
Өчигдөр 12 цаг 19 мин
Б.Болортуяа: Олимпын эрх олгох тэмцээнд оролцох боломжгүй болголоо
Өчигдөр 12 цаг 12 мин
2024 оны эх дэлхийн үндсэн сэдэв ‘’Эх дэлхий ба хуванцар’’
Өчигдөр 10 цаг 58 мин
Тавдугаар сарын 24-нд ҮАГ дүгнэлтээ нэгтгэж СЕХ-д хүргүүлнэ
Өчигдөр 10 цаг 53 мин
Ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүрэлцээ үнэт цаасжуулалтаас хамаарна
Өчигдөр 10 цаг 49 мин
М.Бадарчийн допингийн асуудлыг шүүхээр хэлэлцэж байна
Өчигдөр 10 цаг 48 мин
Норвегийн баялгаа ашиглах гол концепц нь уул уурхайн салбар төрийн хяналт дор явах ёстой
Өчигдөр 10 цаг 45 мин
ЦЕГ: Их хэмжээний хуурамч еврог арилжааны банкинд солиулсан 10 иргэнийг шалгаж байна
Өчигдөр 10 цаг 38 мин
Сонгуульд оролцох эвсэл, намууд хүсэлтээ СЕХ-нд хүргүүлж дууслаа
Өчигдөр 10 цаг 17 мин
О.Баасанхүү: МАН ялагдвал ард түмэн ялна
Өчигдөр 09 цаг 44 мин
Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ
Өчигдөр 09 цаг 26 мин
Н.Өсөхбаяр арслан өнгөтэй сайхан барилдаж, түрүүлэв
Өчигдөр 08 цаг 52 мин
Гэр бүлийн маргаанаас болж амиа хорлохыг завджээ
Өчигдөр 08 цаг 42 мин
Амиа алдсан Г.Батбаяр өмгөөлөгчийн талаар мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 38 мин
Өнөөдөр нийслэлд 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 26 мин
ЦЕГ, ТЕГ-ын дарга нарт Бригадын ГЕНЕРАЛ цол хүртээлээ
Уржигдар 14 цаг 23 мин
Лу.Гантөмөр: Хар сонгууль болох дүр зураг байна, ард түмэн хэрсүү байгаарай
Уржигдар 14 цаг 15 мин
А.Отгонбаатар: Монголын төрд хяналт тогтоодог хүчтэй сөрөг хүчин болно
Уржигдар 13 цаг 56 мин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарч +25 хэм хүрч хална
Уржигдар 10 цаг 49 мин
Угаарын хийнд хордож 3163 иргэн амиа алджээ
2024-04-27
Хайлаастын осолд өртсөн айлд 37 сая төгрөг хандиваар цугларчээ
2024-04-27
С.Одонтуяа: Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх, хамгаалуулах зохицуулалттай болно
2024-04-27
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо
2024-04-27
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
2024-04-26
Сураггүй болсон 25 настай залуу нас барсан байдалтай олджээ
2024-04-26
Парис хот руу аялах азтанууд тодорлоо
2024-04-26
Улстөрийн албанаасаа буугаагүй Н.Энхболд гишүүн дараагийн албандаа томилогдох уу?
2024-04-26
Сураггүй болсон 25 настай залуу нас барсан байдалтай олджээ
Их аварга Д.Дагвадоржийн хагалгаа амжилттай болжээ
Хайлаастад болсон ослын хохирогч ээж ард түмнээсээ хандив гуйж эхэллээ
Б.Энхбаяр: 100 тэрбумын авлигын асуудал тодорхой болсон байхад хуулийнхан таг дүлий байна
Б.Болортуяа: Олимпын эрх олгох тэмцээнд оролцох боломжгүй болголоо
Хайлаастын осолд өртсөн айлд 37 сая төгрөг хандиваар цугларчээ
11 настай хүү мориндоо чирэгдэж нас баржээ
Сураггүй алга болоод 11 хонож байгаа залууг эрэн хайсаар байна
"Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийг эх оронд нь авчирна
Портер машин Бензтэй мөргөлдөж, жолооч нь хүнд гэмтжээ
Дуучин Г.Эрдэнэчимэг Дарь эхийн дүрд хувирчээ
Гурван өдөр дараалсан үндэсний бөхийн барилдаантай
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарч +25 хэм хүрч хална
3 сая дахь иргэн Х.Монголжингоо: Нэртэй дуучин, бүжигчин болно
Б.Содномдаржаа сэтгэл санаа бие махбодийн хохирлоо нэхэмжлэх эсэхээ шийдээгүй байна
Сэрэмжлүүлэг: 12 настай хүү угаартаж нас барсан бол ээж нь ухаангүй байна
Иргэд: Зайсан толгойг үхлийн тойрог болгосноор иргэдийн амьдрах эрх ашиг зөрчигдөж байна
С.Одонтуяа гишүүний төрсөн өдөр тохиож байна
ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн хайж байгаа
77 иргэн сонгуульд нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Бүх насаар нь хорих ял сонссон 20 гаруй ялтан бий
Автобусаа шатаасан "Эрдэм транс" компанид хариуцлага тооцно гэв
Х.Нямбаатар: Гудамжаар явахаар замаас засаач гээд орилно, мөнгө байхгүй юм чинь би яах вэ
Хуульч О.Батхүү ХҮН намаасаа татгалзжээ
Бороотой хүйтэн өдөр өрхөө бүтээснээс болж ээж, хүү хоёр угаартжээ
БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч нар Монголд ирнэ
Улстөрийн албанаасаа буугаагүй Н.Энхболд гишүүн дараагийн албандаа томилогдох уу?
ХҮН нам англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгоно гэжээ
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Цаазын ялыг сэргээхийг хүсчээ
Амиа алдсан Г.Батбаяр өмгөөлөгчийн талаар мэдээлэл хийнэ
Ил захидал
Но-той ногоон автобусны хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хойшилжээ
Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил хөтөлбөр хэрэгжүүлнэ
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү
Чуулган: Элчин сайдуудын томилгоог хаалттай хэлэлцэж байна
Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд шагналын мөнгөө нэхжээ
Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг олголоо
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай боллоо
Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Н.Шакиев албаны айлчлал хийлээ
С.Мөнхбат: Гоё машин унаад гоё гэрт амьдардаг хэрнээ гудамж нь аюултай, байгаль нь сүйрчихсэн байна
А.Отгонбаатар: Монголын төрд хяналт тогтоодог хүчтэй сөрөг хүчин болно
Засгийн газар: “20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ
С.Одонтуяа: ХЭҮК эрх хамгаалж, шүгэл үлээж тэмцэж чадахгүй байна
О.Баасанхүү: МАН ялагдвал ард түмэн ялна
Сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлэв
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна
Хятад иргэн монгол иргэний аминд хүрчээ
Угаарын хийнд хордож 3163 иргэн амиа алджээ
Сонгох эрхийг хангуулах чиглэлээр уулзалт хийв
Б.Энхбаяр: 100 тэрбумын авлигын асуудал тодорхой болсон байхад хуулийнхан таг дүлий байна
87
Их аварга Д.Дагвадоржийн хагалгаа амжилттай болжээ
87
О.Баасанхүү: МАН ялагдвал ард түмэн ялна
40
Б.Болортуяа: Олимпын эрх олгох тэмцээнд оролцох боломжгүй болголоо
30
Хайлаастад болсон ослын хохирогч ээж ард түмнээсээ хандив гуйж эхэллээ
29
Б.Содномдаржаа сэтгэл санаа бие махбодийн хохирлоо нэхэмжлэх эсэхээ шийдээгүй байна
27
Паркын тохижилтоос болж "Сөүл" рестораны 150 гаруй ажилчид ажилгүй болно гэв
26
Дуучин Г.Эрдэнэчимэг Дарь эхийн дүрд хувирчээ
24
Сураггүй болсон 25 настай залуу нас барсан байдалтай олджээ
22
С.Мөнхбат: Гоё машин унаад гоё гэрт амьдардаг хэрнээ гудамж нь аюултай, байгаль нь сүйрчихсэн байна
20
Өмгөөлөгч амиа хорлох хүн биш, улстөрийн аллага болсон шүү гэв
18
Иргэд: Зайсан толгойг үхлийн тойрог болгосноор иргэдийн амьдрах эрх ашиг зөрчигдөж байна
17
11 настай хүү мориндоо чирэгдэж нас баржээ
15
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
15
Аймгийн арслан Б.Өсөхбаяр: МҮБХ барилдах эрхийг минь зөрчсөөр байна
13
Лу.Гантөмөр: Хар сонгууль болох дүр зураг байна, ард түмэн хэрсүү байгаарай
13
ХҮН нам англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгоно гэжээ
12
С.Одонтуяа гишүүний төрсөн өдөр тохиож байна
12
Портер машин Бензтэй мөргөлдөж, жолооч нь хүнд гэмтжээ
11
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
10
А.Отгонбаатар: Монголын төрд хяналт тогтоодог хүчтэй сөрөг хүчин болно
10
Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?
10
Шувуу ажиллагаа Турк улсад хэрэгждэг болов
10
Цаазын ялыг сэргээхийг хүсчээ
9
Улстөрийн албанаасаа буугаагүй Н.Энхболд гишүүн дараагийн албандаа томилогдох уу?
9
Хятад иргэн монгол иргэний аминд хүрчээ
9
МАН-ын нэр барьсан луйварчид иргэдийг 10 тэрбумаар хохироочихоод байна
8
Сураггүй алга болоод 11 хонож байгаа залууг эрэн хайсаар байна
8
Сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлэв
8
Парис хот руу аялах азтанууд тодорлоо
8
Хайлаастын осолд өртсөн айлд 37 сая төгрөг хандиваар цугларчээ
8
ЦЕГ, ТЕГ-ын дарга нарт Бригадын ГЕНЕРАЛ цол хүртээлээ
8
Ил захидал
7
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна
7
Сэрэмжлүүлэг: 12 настай хүү угаартаж нас барсан бол ээж нь ухаангүй байна
7
3 сая дахь иргэн Х.Монголжингоо: Нэртэй дуучин, бүжигчин болно
6
Танилц: Тавдугаар сард болох бөхийн барилдаанууд
6
Машиндаа дарагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ
5
Хүний биед санаатай гэмтэл учруулсан этгээдийг албадан авчирчээ
5
Онцгой байдлын албанд 25 тэрбумаар дрон, хувцас хэрэгсэл авна гэв
5
"Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийг эх оронд нь авчирна
5
ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн хайж байгаа
5
"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асуудлаар уулзалт хийв
4
Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд шагналын мөнгөө нэхжээ
4
"Хангай" зочид буудлын өнгө үзэмжийг нь сайжруулах шаардлага тавилаа
4
Х.Нямбаатар: Гудамжаар явахаар замаас засаач гээд орилно, мөнгө байхгүй юм чинь би яах вэ
4
Бүх насаар нь хорих ял сонссон 20 гаруй ялтан бий
4
БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч нар Монголд ирнэ
4
Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил хөтөлбөр хэрэгжүүлнэ
4
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо
4
Валютын ханш /2024.04.30/
>
Монгол банк
Худалдаа хөгжлийн банк
Голомт банк
Хаан банк
Хас банк
Уншиж байна