
Аргын тооллын нэгдүгээр сарын 06. Сугар гариг. Билгийн тооллын давхарласан 12. Чөлөөт эх одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 08.40 цагт мандан 17.10 цагт жаргана.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг дуудуулах, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтний улирал эхэлнэ. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад таарамжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ