Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд БСШУЯ багш нэг бүрийг зөөврийн компьютерээр хангаж байгаа.
Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа 1011 багш нэг бүр зөөврийн компьютерээ өнөөдөр гардан авлаа. Мөн сургууль бүрийн компьютерийн лабораторийг шинэчилж 390 ширхэг сурагчийн компьютер олгосон байна.
Багшийн компьютерийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, БСШУ-ны дэд сайд асан Я.Төмөрбаатар, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нар гардуулан өгчээ.
Уншиж байна |