Баян-Өлгийчүүд ”Хангалттай” үнэлэгдэв

img

Монгол Улсын Шадар сайд, Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд заасны дагуу Баян-Өлгий аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 2011 оны 6 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “Гамшгийн хор уршгийг арилгах үеийн орон нутгийн төрийн захиргааны байгууллагын удирдлага, Онцгой байдлын хэлтэс, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага хоорондын харилцан ажиллагаа” зохион байгуулав. Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн зорилго нь тохиолдож болзошгүй гамшгийн үед орон нутгийн төр захиргааны байгууллага, Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, аж ахуй нэгж, байгууллагын харилцан хамтын ажиллагааг сайжруулах, тэдгээрт ажиллагсад болон ард иргэдийг учирсан эрсдэлийг хохирол багатай даван туулах арга ажиллагаанд сургаж, дадлагажуулах зорилготой юм. Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэлийг хангахад зориулж 8.7 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргажээ.

Тус аймгийн Алтай, Сагсай, Өлгий сумдад газар хөдлөлтийн эрсдэл тохиолдсон тухай сургуулийн цагийн байдлаар эхлүүлсэн бөгөөд газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэдийг хүлээн авах, ялгах, эмчлэх зэрэг эмнэлгийн үйл ажиллагааны талаар мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг зохион байгуулж, мал, амьтны гоц халдварт өвчний хор уршгийг арилгах хээрийн эмнэлгийг дэлгэн үзүүллээ. Тус аймагт явагдсан гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг олон хүчин зүйлийг тооцож тухайлбал, орон нутгийн удирдлагын идэвхитэй оролцоо, дэмжлэг, ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх талаар гаргасан чармайлт, хээрийн эмнэлгийн зохион байгуулалт, газар хөдлөлтийн гамшгийн голомтод аврах ажлыг гүйцэтгэх мэргэжлийн ангийн жигдрэлт, тактикийн үзүүлэх сургуульд оролцсон бие бүрэлдэхүүний идэвхи зүтгэл, гамшгаас хамгаалах албадын дарга нарын харилцааны ажиллагааны сайжралт зэргийг үнэлэн тус аймагт явуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг сургуулийн удирдлага “Хангалттай” хэмээн үнэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сайн байна уу манай Баян-Өлгий аймгийн эрхэм төрлөх үү ээ манай аймгат хэдэн Уранхай хүмүүс худлаа хэлхээ болио бид олон жил сайхан найзууд ирсэн шүү дэ. Бид зөвхөн угсаа Хазах болхоос бид бүгд адилхан Монгол хүмүүс бид тэгж хуулаас гадуур муухай юм бододог хүмүүс биш ээ Áèä àäèëõàí ìîíãîë õ¿í ñàéõàí ýâíýãäýëòýé àæèëëàæ èðñýí îäîî ÷ õýâýýðýý áàéãàà ø¿¿ äýý Батсүх õóäëàà õýëæ ÿñ ¿íäýñòýíèé õîîðîíä áèòãèé äîíãîñîîä ÿâ ñàíóóëæ áàéíà øóó ÷è íàäíàà õóäëàà õýëäýã þì áàéíà çà
2011-10-19