“Нэг асуулт- Нэг хариулт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

img

Дорнод аймгийн татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний тасгаас Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12, 24.6, 24.7 дахь заалтуудыг хэрэгжүүлэх талаар нэгдсэн нэг ойлголттой болох  “Нэг асуулт- Нэг хариулт” сэдэвт хэлэлцүүлгийг татварын улсын байцаагч нарынхаа дунд зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлгээр  хувь хүний орлогын албан татварын тайлан хүлээн авах, хөнгөлөлт, чөлөөлөлт тооцоход тасгуудын чиг үүрэг оролцоо болон хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ