Нийслэлийн удирдлагууд олон хүүхдийн ирээдүйгээр тоглох гэж байна

img

Хүүхдийн урлан бүтээх төвийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, зарагдсан мөнгийг нь нийслэлийн төсөвт төвлөрүүлэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан.

 

Нийслэл хотод хүүхдэд зориулан ямар ч төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц байгууллага нь Ардын багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Хүүхдийн урлан бүтээх төв. Энд өдгөө нийслэлийн дүүргүүдийн 121 ерөнхий боловсролын 2-12 дугаар 1000 гаруй сурагч хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөртөө, ирээдүйдээ хэрэгтэй зүйлсийг сурч мэдэж байна.

 

 

Өнөөдөр тус төвийн сурагчид, тэдний эцэг эхчүүд Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн тус төвийн сурагчдын эцэг эхчүүд нийлэн Түр хороо байгуулан тэмцэхээр болжээ. Эцэг эхийн зөвлөлийн гишүүн М.Лхамдорж “Өнөөдөр хүүхдээс мөнгө нэхэлгүйгээр, ашиг хонжоо харалгүйгээр үйл тэдэнд зааж сургаж байгаа ганцхан газар нь Хүүхдийн урлан бүтээх төв байна. Үүнийг хувьчилна гэж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж буй явдал. Бид хүүхдийнхээ эрхийг хамгаалахын төлөө явна” гэлээ.

 

Хүүхдийн урлан бүтээх төв нь анх 1988 оны есдүгээр сарын нэгэнд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Пионер сурагчдын сургалт үйлдвэрийн төв” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Түүнээс хойш үйл ажиллагаа явуулсаар 1993 онд Монголын Хүүхдийн урлан бүтээх төв нэртэй болсон. Хүүхдийг мэргэжлийн чиг баримжаатай болгож, тодорхой түвшний мэдлэг ур чадварыг эзэмшүүлэн өөрийн орны болон дэлхийн урлаг соёлын өв уламжлал, шинжлэх ухаан техникийн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан гар урлал оюуны бүтээл туурвих хүсэл эрмэлзлэл, чадвартай болгох зорилготой аж.

 

 

Тус төвд анхан шат, хүүхэлдэй бэлэг дурсгал, уран сийлбэр, сүрлэн наамал, уран зураг, шүрэн урлал, уран хайчилбар, сүрлэн сүлжмэл, уран баримал, арьсан урлал, авто загвар, нисэх загвар, сүрлэн урлал, хувцас дизайн, электроник зэрэг 16 төрлийн 23 дугуйланд ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн 1415 хүүхэд тогтмол, үнэ төлбөргүй суралцаж байгааг уг төвийн багш хэлсэн.

 

Хүүхдийн урлан бүтээх төвд цугласан ээжүүд “Энд хүүхдүүд чөлөөт цагаа маш зөв боловсон өнгөрүүлдэг. Хичээлээ хийхгүй бол дугуйланд чинь явуулахгүй гэхээр уйлдаг. Дугуйландаа явах их дуртай. Хичээл, дугуйлангаа аль алийг нь амжуулаад явдаг. Хүүхдэд зөв хүмүүжил, төлөвшил, бүтээлч сэтгэлгээ суулгаж өгдөг. Энэ төв, газрыг зарна гэдэг олон хүүхдийн ирээдүйг баллаж байгаа хэрэг. Олон хүүхэд гудамжинд гарна даа. Эцэг, эх нь хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломж бололцоо муутай айлын хүүхдүүд ч энд хичээллэдэг” гэж ярьж байлаа.

 

Хүүхэд зориулсан бусад секц, дугуйлан өндөр үнэтэйгээс гадна анги дүүрсэн гэдэг шалтгаантай байдгийг ч эцэг, эхчүүд онцолж байсан.

 

 

Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга, байгууламж тийм ч их муудаж, дор ороогүй. Хамтын ажиллагаатай байдаг дипломат харилцаатай улс орнуудын элчин сайдын яаманд барилгын засвартай холбоотой төсөл өгч шийдвэрлүүлэх хэмжээнд явж байгаа аж. Тухайлбал, Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс, соёлын хөтөлбөр”-т төвийн барилгын хадгалалт, насжилтыг тогтвортой байлгах үүднээс дээврийн завсарыг 150 сая төгрөгийн боломжит нөхцлийн төсөлд хамрагдахаар тус улсын элчин сайдын яамны Соёл, боловсролын хэлтсээр дамжуулан Япоын Засгийн газарт материалаа хүлээлгэн өгөөд байна.

 

Мөн Франц улсын улсын элчин сайдын яаманд “Урлаг” танхимын гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг солих, шинээр хүүхэлдэйн жүжгийн анги нээж болох тухай тусгасан нийт 200 сая төгрөгийн өртөгтэй төслийг дэмжүүлэхээр хүлээлгэн өгөөд байгааг тус төвийн багш ярилаа.

 

Энэ онд зохион байгуулсан Монгол-Япон, Монгол-Франц, Монгол-Энэтхэг, Монгол-Солонгос дөрвөн орны элчин сайдын нэрэмжит, тус орны элчин сайдын яамны дэмжлэг, шууд туслалцаатай зохион байгуулагдсан уран зургийн болон гар урлалын уралдаанд Хүүхдийн урлан бүтээх төвийн сурагчид амжилттай оролцжээ.

 

Энэхүү төвийг хувьчлах гэж байгаа нь эртнээс бэлдсэн, зохион байгуулалттай ажил гэж хардаж буйгаа ч эцэг эхчүүд нуугаагүй юм.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1111:
mongo geheer nudee uhaad ch ogohod belen bolson bna haana zarj urj boloh yu bna geed l haigaad yabah yum. tiim l ih mongo heregtei bgaan bol ulsaas idehee baigaad idsenee butsaagaad ogoochee. zaabal huuhdiin gesen bolgonluu dairah yamar hereg bna aa. ulsad gants ch gesen yum uldeeh ni deer bna sh dee
2015-12-07
od:
ene batuul tolgoi ni ergesen baina
2015-12-06
od:
ene batuul tolgoi ni ergesen baina
2015-12-06
ariuna:
ene teviig tatan buulgaad saihan tom dund surguuli tsetserleg barival men ch heregtei bna daa
2015-12-06
maralaa:
Ai khediin AN iin neg nokhor avdagaa avchikhsan biz.Odoo khuukhdiin bish tom khumuusiin odor shonogui cagaa nokhcookh arkhinii gazar bolokh baikhdaa khoorkhii...
2015-12-06
oyn:
ene batuul arai bisheeeee
2015-12-06
Зочин:
zaraad bai zaraad bai mungu heregtei bolhoos ireedui hoits tedend heregui, uul darga gadaadad edlen gazartai tuund ni lam huu amidarts bgaa
2015-12-06
зочин:
эд ямар сураагүй юм биш харин ч эдний ганц хийж сурсан юм нь хүүхдийн байгууллагыг устгадаг ажил Монголын төр засаг хүүхдийн гэх ямар л байгууллаг , тоглоомын талбай , сургуулийн биентамирын талбай зэргийг аль болох устгах ,тэдний гэсэн байгууллагатай тэмцэх тийм л ТЕРРОРИСТ бодлого явуулж тэрийгээ маш эрчимтэй хэрэгжүүлээр ирсэн
2015-12-06
kk.kk:
Hudaldaj boloh bvh zvilee nudalddag archaagvi nvmvvsiig songoj 25 jil chalchihiig ni harlaa naaduul chini ichihee bolij hil garch zugtaah nuuliin tsoorhoig nl buglu vndsen huuliar oroldoj bdag amisgaa ni tasrah duhsnii shinj amirlkuud mungu hayaj uls ornoor maanl elveg vvl naraar nohoigoo bolgoloo 7 sariin 1 nll narlutslagiig ebentei tootsoh tsag boljee
2015-12-06
Зочин:
mongotei n amidar. mongogui uh gedeg zarchim yavj bgaa gesen
2015-12-06
Зочин:
Энэ урлан бүтээх төвийг нийслэлийн хөрөнгөөр бариагүй биз дээ. Яахаараа нийслэлийн өмч болгож дур мэдэн хувьчлах гээд байна аа. Төр юм аа мэддэг, хoүхдүүдээ дэмждэг бол өмчөө буцааж аваач ээ!!!
2015-12-06
хүүхэд:
Хүүхдийн төлөө нэртэй байгууллагууд нь яагаад таг чиг байгаа юм бэ? Нөгөө И.Нарантуяа ч билүү нэг саларсан авгай энэ талаар дугармаар юм. Хүүхадийн Найрамдал зусланг иөн чимээгүй юу ч мэдэхгүй амьтан аваачиж тавьчихаад тоглоод л байна. Хүүхдийн төлөө энэ ардчилсан төр энэ 4 жилд юу хийв ээ бид асуух ч эрхтэй, хардах ч эрхтэй. Хүүхдийн ордныг устгасан нь Ардчилсан намын ГАВЪЯА гэх үү
2015-12-06
Bayar:
Bolioch ee. Luivarchinguud unen hetsuu umaa. Gants huuhduuded heregtei baiguullaga aa uldeegeech. Arai denduu umaa
2015-12-06
lodoi:
hydlaa hvvhdiin erh gej svrjignej baihaar gants bodit um bj l baih heregtei sh de!!!Byyral tolgoitiin byryy vildel herees heterlee!!!Baatart heleh hvn bn yy
2015-12-06
Amarsn:
Ирээдуй гэж донгодоод тэднийгээ булшилж бна даа Ингэж болохгуй л баймаар.
2015-12-06
Zochin:
Odoo ongoroo ezen ni ali hediin nuutsaar todorson baigaa ! Shal hudlaa huuhdiin erh ashig gej dongodoj baigaad l tsirkiig huvchildag shig ym bolno doo ! Ene bol boon jujig ! Baishingii ni nuraagaad l orond ni huviin ordon sunderlene !
2015-12-06
Зочин:
naad batuul chin mal bsan bol idexiin argagui zaar xanxalsan zavaan yum bx blgui.xarin alaad xyatad ruu maxand gargaval yag bolno
2015-12-06
Зочин:
ene nurj unax gej bgaa ambaar chin tuux yum shuu.olon uls oron xuuchin barilgaa sergeen zasvarlaj bxad manai erguunuud nuraana geed l orilchix yum daa
2015-12-06
Зочин:
2012 ond xiisen ard tumnii songolt mash buruu bjee gedegiig olon xun onoodor mederch bna .AH araich dee gemeer bna.iim ardchilal bsnaas baigaagui ni deer
2015-12-06
Зочин:
Хувьчилж авсан нөхдүүд зориулалтыг нь өөрчлөөд, ашиг орлого л хөөнө. Хүүхдэд зориулсан хотын төвд байрлалтай ийм газар үгүй болно.
2015-12-06
Irgen:
Нийслэлийн татвар гээд өчнөөн мөнгө авдаг болсон. Тэр мөнгөнөөсөө ирээдүйн нийслэлийн иргэдэд оюуны, мэргэжлийн баримжаа олгож байгаа энэ төвийг санхүүжүүлээд явах ёстой шүү дээ. Хэрэв тэгж чадахгүй бол хотын захиргаа, иргэдийн төлөөлөгчид огцорох хэрэгтэй.
2015-12-06
зочин:
Хэнд саад болоод байгаа юм бэ?
2015-12-06
Хаан:
Хатан goe heljee
2015-12-06
Хаан:
Хатан goe heljee
2015-12-06
Huduunii haltar:
Hurdan zaraach nurj unah gej bgaa ambaaraar uhsnee hiinee
2015-12-06
Зочин:
ene nurj unax gej bgaa ambaar chin tuux yum shuu.olon uls oron xuuchin barilgaa sergeen zasvarlaj bxad manai erguunuud nuraana geed l orilchix yum daa
Khh:
Bat uuliin huu avah baihaa
2015-12-05
heleh ug alga:
novshnuud um daa
2015-12-05
хатан:
Батүүлийг мал байсан бол хамгийн түрүүнд идэх байсан юм. Худлаа майлсан ямар ч үр шим өгөхөө больсон идэмхий хирнээ цадна гэж байдаггүй өттэй эргүүтсэн төлөг шиг мал байх юм.
2015-12-05
Зочин:
naad batuul chin mal bsan bol idexiin argagui zaar xanxalsan zavaan yum bx blgui.xarin alaad xyatad ruu maxand gargaval yag bolno
Зочин:
Ардчилсан намынханд одоо үлдсэн жоохон хугацаанд аль өөдтэй гэсэн зүйлийг нь зарж авилгаа аваад л зайлах бодолтой байгаа
2015-12-05
Зочин:
Баян гахайгийн өмч болно шүү дээ. Нураагаад орон сууц барина. Болиё оо.
2015-12-05
Зочин:
Xvvxдийн байгууллагыг хvvxдэд vлдээ Vxэр-vvл дарга! Шуналын дэв болсон АН сентvгэй. Ял асуулгах едер чинь удахгvй ирэх бий!
2015-12-05
Зочин:
АН-ын хулгайчууд дэндэж байна даа. Олны юмыг дур мэдэн зарах эрх та нарт байхгуй
2015-12-05
Зочин:
ene lalruud oorsdiihoo hulgailj luibardaj absan buhen n bagadaad baigaam bhdaa ichdeggui muusain lalruud bugd uhej dald or
2015-12-05
Зочин:
өмнөхүүд нь бараг бүх газрыг нь зарчихаа биз дээ
2015-12-05
Малууд ааа:
Та нар оорсдоо ардчилал сайхан гээд л сонгосон бид дээ. одоо ажилд нь бүү саад бол
2015-12-05
Zochin:
Хүүхдүүдэд байдаг өөрсдөө захиран зарцуулах үнэт зүйлс нь 18 нас хүртэл нь ердөө цаг хугацаа өдөрт 24 цаг л байдаг түүнийхээ гурваны нэгийг унтаж, гуравны нэгийг нь хичээл сургуульдаа явж үлдсэн 3-4 цаг нь л өөрийгөө хөгжүүлэх боломжтой дугуйлан секцэд явах боломж, бидний үед энэ боломж их байжээ, одоо Хүүхдийн урлан бүтээх төв л үлдэж дээ, Цэрэндорж багш хүүхдүүдээ хичээлээс тараад ирэхээр нь хацрыг нь улаа бутартал аарц уулгаад өгөхөөр юм сурах урам нь улам л нэмэгдэнэ дээ гэж ярьж байсныг дурсаж байна, хотынхон хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе..,
2015-12-05
сурагч:
Хүүхдийн гэснийг буцааж өгөх байтал зарж идэх гээд Бат үүлээ болио сонгуулийн өмнө ярьж байснаа санаач
2015-12-05
ард:
энэ цагаандаа гарсан шуналуудыг дээлийг нь немерге арайч дээ бухэл бутэн улс юм б гаа биз дээ
2015-12-05
Зочин:
Uu durakuud yu ch gehev dee
2015-12-05