
Тайгер Вүүдсийн экс эхнэр 12 сая долларын харшаа бульдозероор нураах гэнэ.
Алдарт гольфчин дэлхийн хамгийн өндөр ашиг орлогтой тамирчдын нэг, дуулиан шуугиан тарьж ханадаггүй, хаширдаггүй хэмээн олон олон тодотгол бүхий Тайгер Вүүдсийн экс эхнэр Элин Нордегрен ийнхүү тун хачирхалтай сенсаци дэгдээж орхижээ.
Тайгер Вүүдс ба Элин Нордегрен хоёрын салалтын өртөг 100 сая доллар байсан. Тэгвэл тэрхүү 100 сая долларт багтсан 12 сая долларын нэгэн харшаа Элин Нордегрен газрын хөрснөөс арчихаар шийдсэн гэнэ.
Норт Палм Бичэд энэхүү орд харш нь зургаан унтлагын өрөө, найман угаалгын өрөөтэй, эргэн тойрон байгалийн үзэсгэлэнт засал чимэглэлийг бүрдүүлсэн гэх мэтчилэн тансаг харш ажээ. Экс эхнэрийг харшаа нураахаас өмнө хэн нэгэн энэ тансаг байшинг худалдаж авна гэж найдая.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ