Баян-Өлгий аймагт насанд хүрээгүй хүүхдийн үйлдэж буй гэмт хэрэг өсчээ
2011 он гарсаар аймгийн хэмжээнд насанд хүрээгүй хүүхдүүдээс үйлдэж буй гэмт хэргийн тоо өсч байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын 251 тоот захирамж гарч уг захирамжаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын эрчимжүүлэх”, “Архи, тамхигүй орчин бүрдүүлж, эрүүл мэндийг дэмжих” ажлуудыг хийх тухай заасан байдаг.
Уг захирамжинд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн “Баасан” гаригийг аймгийн нийт иргэд, эцэг эх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хүүхэд, багачуудтай ажиллах өдөр болгон тогтоож, энэ өдрөөр хүүхэд, залуучуудын дунд хууль дүрэм сурталчилах, төрөл бүрийн соёл хүмүүжлийн ажил, уралдаан, тэмцээн зохиож байхаар заасан нь хүүхэд багчуудад хандах эцэг эхийн хараа хяналтыг сайжруулахад тус дөхөм болгож байгаа аж. Мөн энэ хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бүх нийтийн үйлс” сэдэвт аймгийн нэгдсэн зөвлөлгөөнийг ЗДТГ-ын НХХэлтэс болон ХТХэлтэс хамтран зохион байгууллаа. Зөвлөлгөөнийг аймгийн ЗД-ын орлогч Ш.Сериктес нээж, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиож буй ажилд хийсэн дүгнэлт, цаашид тавих зорилт” илтгэл, “Сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиож буй ажил, цаашид тавих зорилт”, “Амар тайван амьдралын төлөө хамтдаа”, “Өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд, хүмүүжлийн тулгамдсан асуудал” мэдээллийг холбогдо байгуулагууд хийж, аймгийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн байдал болон гэмт хэрэг нэмэгдэж буй шалтгаануудын талаар санал бодлоо хуваалцжээ. Түүнчлэн уг зөвлөлгөөнөөс зөвлөмж гарч, “Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг хамгаалах” үндэсний санаачилгыг өрнүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичгийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын тэргүүнүүдэд гардуулж цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, гэр бүлийн хүчирхийлэл, осол гэмтлээс хамгаалах, хүүхдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэн хамтран ажиллах эхлэлийг тавьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ